Оросын мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэгчдээ бүртгэнэ | News.MN

Оросын мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэгчдээ бүртгэнэ

Оросын мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэгчдээ бүртгэнэ

Оросын мөрийтэй тоглоомын газар үйлчлүүлэгчдээ бүртгэнэ

Казино болон мөрийтэй тоглоомын газруудад тавих хяналтыг чангатгах хуулийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баталгаажуулж гарын үсэг зурлаа. Ингэснээр уг хууль 10 хоногийн дараагаас хэрэгжих болж байгаа юм.

Уг хуульд тусгаснаар казино, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлж байгаа хүмүүсийг кассаар үйлчлүүлэхэд нь овог нэр, паспортын дугаар, эсвэл татвар төлөгчийн ID дугаарыг бүртгэх юм.

Төрийн Думын Төсөв, татварын байнгын хорооны дэд дарга Александр Ремезковын хэлснээр энэ арга хэмжээ нь мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэгчид мөнгө хожсон тохиолдолд татвар авах боломжийг бүрдүүлэх ажээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-05 64.119.27.74

Оросууд Сочид олон том казино покер клуб ,нээгээд удаж байгаа тэнд Европын цуврал покерын том тэмцээнүүд байнга болдог .манай коммунистуудын тархи ажиллахгуй байна уу эсвэл улсын 14 тэрвумаар тоглосондоо бантаад чимээгүй байхаар шийдсэн үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж