Казино болон мөрийтэй тоглоомын газруудад тавих хяналтыг чангатгах хуулийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баталгаажуулж гарын үсэг зурлаа. Ингэснээр уг хууль 10 хоногийн дараагаас хэрэгжих болж байгаа юм.
Уг хуульд тусгаснаар казино, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлж байгаа хүмүүсийг кассаар үйлчлүүлэхэд нь овог нэр, паспортын дугаар, эсвэл татвар төлөгчийн ID дугаарыг бүртгэх юм.
Төрийн Думын Төсөв, татварын байнгын хорооны дэд дарга Александр Ремезковын хэлснээр энэ арга хэмжээ нь мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэгчид мөнгө хожсон тохиолдолд татвар авах боломжийг бүрдүүлэх ажээ.
РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ