Оросын хуучин байрны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Оросын хуучин байрны үнэ өсчээ

Оросын хуучин байрны үнэ өсчээ

Оросын 500 мянгаас нэг сая хүртэлх хүн амтай хотуудын хуучин байрны үнийн өсөлт нэг саяас дээш хүн амтай хотуудынхаас өндөр байна хэмээн үл хөдлөх хөрөнгийн цахим үйлчилгээний ЦИАН агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээгээр 2020 оны гуравдугаар улиралд нэг сая хүртэлх хүн амтай хотуудын хуучин байрны нэг квадрат метрийн үнэ 4,1-11,8 хувиар нэмэгдсэн байна.

Ялангуяа Эрхүү, Новокузнецк хотод дунджаар 10 хувь нэмэгдсэн байна. Нэг саяас дээш хүн амтай хотуудын хуучин байрны үнэ мөн нэмэгдсэн ч өсөлтийн хурд нь сая хүртэлх хүн амтай хотуудынхыг гүйцээгүй. Нэг саяас дээш хүн амтай хотуудад хуучин байрны үнэ нэг меть квадрат нь 0,9-1,8 хувь орчим өсч 99,2 мянган рубль болжээ.

Ялангуяа Москва зэрэг том хотуудад хуучин байрны үнэ нэг их өсөөгүй нь цар тахлын улмаас алсын зайнаас ажиллах болсон нь нөлөөлсөн гэж үзэж байгаа ажээ. Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс аль болох эцэг эхийн байр руу нүүж, байр түрээслэхээ түр хойшлуулах болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж