МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу? | News.MN

МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу?

МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу?

МАН сүрээ нэмэх үү, АН үхдэл болох уу?

Монгол Улс Үндсэн хуулиараа парламентат засаглалтай улс. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын төлөөллийг бид дөрвөн сарын өмнө саналаар байгуулсан. Бидний бүрэлдүүлсэн УИХ нь МАН-ын үнэмлэхүй олонх төлөөлөл бүхий парламент. Өмнөх буюу 2016-2020 оны парламентад МАН мөн үнэмлэхүй олон буюу 65 суудалтай байсан бол энэ оны сонгуулиар сонгогчид МАН-ын 62 гишүүнд эрх мэдэл олгосон.

2020 он бол монголчууд бидний хувьд улс төрийн сонголтын жил. Ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 15-нд бид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонголтыг хийх гэж байна. 8169 суудлын төлөө 17161 өрсөлдөхөөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байна.

8169 суудлыг задалбал, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 816 суудал, нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын 291 суудал, 330 гаруй сумын ИТХ-ын 7062 суудлын төлөө өрсөлдөж байна.

Сүүлийн хоёр сонгуулийн цикл буюу 2012, 2016 онд аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалтыг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулж байсан бол энэ удаад бүх шатны ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулж байна. Энэ нь сонгогч хоёр шатны ИТХ-д санал өгнө гэсэн үг юм. Улаанбаатар хотын сонгогчид оршин суугаа дүүргийн ИТХ болон нийслэлийн ИТХ-ын, харин орон нутгийн сонгогчид оршин суугаа сум болон аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөө сонгоно.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд анхаарах хэд хэдэн зүйлс бий.

УИХ-ын сонгуульд сонгогчдын ирцийг хуульчилсан байдаг бол орон нутгийн сонгуульд ирцийн босго байхгүй болгосон нь сонгогчдод орон нутгийн сонгуульд тийм ч ач холбогдолтой зүйл биш гэсэн ойлголтыг төрүүлж, сонгуулийн ач холбогдлыг бууруулж байгааг судлаачид шүүмжилж байгаа. Санал өгсөн сонгогчдын хувиар хувилан олон санал авсан нэр дэвшигч сонгогдоно. Санал өгөх ёстой сонгогчийн 20 хувь нь оролцсон байлаа ч сонгууль хүчинтэй бөгөөд олон санал авсан нэр дэвшигч тухайн шатныхаа ИТХ-д сонгогдох хуулийн зохицуулалттай.

Мөн санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлж оройн 20.00  цагт дуусгавар болох учиртай. Нэг нэр дэвшигч хоёр шатны ИТХ-д давхар сонгогдох боломжтой. Нэр дэвшигч сумын болон аймгийн, дүүргийн болон нийслэлийн ИТХ-д зэрэг сонгогдох боломжтой гэсэн үг.

Зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон чамгүй олон хүн лам олдохгүй бол буцахдаа зална гэгчийн үлгэрээр нэр дэвшиж байгаа нь бас нэг онцлог болж байна. Мөн залуучуудыг олноор нэр дэвшүүлсэн нь анхаарал татаж байна.

Парламентад олонх болсон МАН орон нутгийн сонгуульд зургадугаар сарын амжилтаа бататгах зорилготой. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын ИТХ-д олонх болж чадахгүй бол эрх баригч хүчний бодлого доод шатандаа гацах магадлалтай учраас ямар ч үнээр хамаагүй ялах зорилготой. Хэрэв МАН орон нутгийн сонгуульд өмнөх амжилтаа бататгавал Монголын улс төрийн бүх эрх мэдэл МАН-д бүрэн шилжих нь.

Парламентын сонгуульд амжилтгүй оролцсон АН мэдээж даагаа нэхэх зорилго тавьж байгаа ч ялагдвал АН улс төрийн үхдэл болох нь цаг хугацааны асуудал болно.

Энэ сонгуулийн хамгийн том дуулиан нь ХҮН-тай холбоотой асуудал байлаа. Боловсролтой залуучуудын төвлөрөл гэсэн имижтэй ХҮН зургадугаар сарын сонгуулиар УИХ-д нэг суудал авч чадсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэл Улаанбаатар хотод ихээхэн найддага тавьж байсан ч намын дотоод маргаанаа цэгцэлж чадаагүй, намын эрх бүхий удирдлага тодорхойгүй гэсэн шалтгаанаар тоглоомын гадна үлдлээ.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-05 192.82.68.140

АН нэртэй жорлонг бүрэн устгаж цэвэрлэж байж л Монгол улс улсын дайтай улс болох юм бн гэдэг нь 30 жилийн шалгуураар шалгагдлаа!! Одоо эх орноо сайн дураараа хорлож ардчилсан гамингуудын гараар бүрмөсөн устгуулья !! гэдэг Монгол хүн үлдээгүй ээ!!!

Avatar

Зочин 2020-10-05 202.126.90.51

Хулгана л барьж байвал муур ямар ч өнгөтэй байж болноооо……

Avatar

irgen 2020-10-05 202.72.245.125

Сонгуулв өгөхгүй

Avatar

Зочин 2020-10-05 103.229.122.147

ардчигсан нам ялагдвал улс төрийн үхдэл болох нь цаг хугацааны асуудал болно.гэжээ

Avatar

Onon 2020-10-05 66.181.161.52

MAH yalbal surug huchin ugui tul jinhene tuilna chig, companuud shilee shilee daran dampuurna, AH yalbal surug huchnii uurgiig hangalttai hiij chadahgui ch amgui mori shig tuiluulaad baihgui baih!! Ug ni Songuuli gej soliorch baihaar tsaana chini Uls ornuud covidoos bolood dampuuraad baina !!! Bid hyamarliig yaj davan tuulah bilee gedgee gargaad tavimaar baih yum!!!

Avatar

зочин 2020-10-05 103.57.94.77

МАН-ЫН ХҮРЭЛСҮХИЙН СЭЛЭМ ОДОО ЧАДАХГҮЙ ЭЭ.ХҮРЭЛСҮХИЙН ХУДЛАА ЯРЬЖ, ЯАЖ ХОШГИРДОГИЙГ МОНГОЛЧУУД БИД МЭДДЭГ БОЛСОН.ОДОО НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АН ЯЛЖ, БИДЭНД ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ АВЧИРНА. АН ЭНЭ СОНГУУЛЬД ЯЛЖ, НИЙСЛЭЛИЙН ЭРХ БАРИГЧДЫН БУЛХАЙ ЛУЙВРЫГ ИЛЧИЛЖ ШОРОНД ЯВУУЛНА. АН ЯЛНАА.2020.10.15-НЫ ӨДӨР АРДЧИЛАЛЫН ӨДӨР БАЙХ БОЛНО.

Avatar

UB irgen 2020-10-05 202.131.233.5

Nambariin huugiin udur. Tanaih bish

Avatar

Иргэн 2020-10-05 66.181.178.166

Яг үнэндээ АН -г авч явах хүн Энхбаяраас өөр хүн олдохгүй байна ш дээ.

Avatar

Зочин 2020-10-05 122.201.31.100

gurvan say hun neg tolgootoi baij hogjin shuu ter tolgoin odoohondoo man yum shuudee bid olon nam olon shashin olon buleglel uls orniig yaj hohirold ordgiig guchin jil hangalltai harlaa ter hogjil devshil caashaa hunee bailaa shuudee bid talcaj huvaagdah bish negdej hogjin bolohgui zuilee zasaad yaj bolon shuudee

Avatar

Иргэн 2020-10-05 202.21.125.42

Манай ардын нам засаглалын эрхийг дээд шатандаа бүрэн авсан 8 жил төр барих нь баталгаажсан Иймээс төрийн хяналтыг тэгш байлгахын тулд орон нутгийн сонгуулиар АН-г сонгох нь зөвтэй байна. Ардчилсан төр улс байхын тулд бүх орон нутгийн сонгуулийн саналаа АН-аас нэр дэвшигчидийг дэмжихийн уриалж байна.

Avatar

irgen 2020-10-05 202.131.225.150

Yagaad vee? ajil hiihgui hiduulne. irgen minii bodlor IH hural zasgiin gazar oron nutag bugd neg nam d yvuulchihval hiij chadaadaagui olon jil bolson ajiluud hiigdeh bh

Avatar

эмээ 2020-10-05 182.160.39.2

Ардчилсаннам гэдэг хулгайч луйварчингий цуглуулга олигархуудын үед улс орон ард түмэнсүйрсэн. Би л лав ардчилсан намын үед амьдралд мөнгө нэмэгдэж яваагүй. Энэ нам энхбачр гэгч нэг хүний намд шургалаа. одоо МАН ын хийх ажлыг чөдарлөх, хэрүүл хийхээс өөр юмчадах ч үгүй. Ард түмэн минь амьдарлаа бодоод МАН ыг амлалтаа хэрэгжүүлэхэд дундшатанд гацаа үүсгэхгүйн тулд МАН аа дэмжээ

Avatar

Зочин 2020-10-05 43.228.131.110

Коммунизмаа байгуул.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.52

Udahgui AH-iin araas nuruugaa uureh nuhduud MAH baigaag yu gehev er ni Turiig hudulguh gej uzsen bolgon nuruuguu uuruulsen shuu dee!!!!

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-10-05 202.137.135.105

100 МЯНГАН ТӨГРӨГ ИРЭХ ОНД ӨГӨХӨӨР ТӨСӨВТ СУУЛГАСАН1 ,2САЯ ХҮҮХДИЙНН ААВ ЭЭЖ ЭЭС 1САЯ НЬ САНАЛ ӨГӨХД Л ШУУД ЯЛНА,АН 200,000САНАЛ АВСАНЧ 5БАЯН МӨНГӨН БОРОО ОРУУЛЖ СОНГГДООД НЭМЭРГҮЙ ДЭЭ? САНДЛЫН БӨГЛӨӨС ЭНД АН-Н ЦАГААН СОЛИТНУУД МЯНГА ЧАРЛААД ЮУ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ УЛСААСАА СӨРЖ СОНГОСООР ХӨГЖИЛӨӨРӨӨ ЭХНИЙ5Д БАЙСАН ЗАВХАН СҮҮЛИЙН 3Т ОРСОН ЖИШЭЭ БАЙНАА

Avatar

Зочин 2020-10-05 66.181.161.52

Odoo ene balaa tetgemjee zogsoobol yasan yum! amidral muu baigaa nuhduudiig ajliin bairiig gargaad ajilluulaach!! neg l ih gedsee ilsen tetgemj huleesen humuus deerees ni ZALHUU garaa hamhiad tejeelgeed baih sonirholtoi zugeer!!!!!

Avatar

АН НАМ БА МАХН 2020-10-05 202.179.27.25

САНААГААР БОЛДОГ БОЛ … АРДЧИЛСАН НАМД Л САНАЛАА ӨГЧ АРДЧИЛСАН НАМ Л ЯЛААСАЙ БИЛЭЭ ГЭМЭЭР БАЙНА. ДААНЧ … ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА. АРДЧИЛСАН НАМД САНАЛ ӨГӨНГҮҮД МАХН НАМ ЗАЛГИЧИХЫМ БИЛ ЭЭ.

Avatar

Зочин 2020-10-05 202.131.243.186

Жилийн жилд л АН-гаа сүүлийн 30 жилийн бүх болж бүтэхгүй юмны буруутнаар нэрлэж балбасаар МАН-д саналаа өгдөг. Гэтэл 30 жилийн 26 д нь МАН нь төр барьж болж бүтэхгүй юмыг хийж ирсэн байдаг. Гэсэн хашрахгүй МАН-даа өгсөөр Монгол Улс нэг байрандаа зогссоор л….

Avatar

ЗОЧИН 2020-10-05 202.179.30.242

ЭНЭ СОНГОЛТООР Л АН ЫГ ГАРГАХГҮЙ БОЛ ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРСАН ДАРАНГУЙЛАГЧ ТӨРИЙГ БИД ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОЖ ТЭРЭНДЭЭ ХАТГУУЛЖ ҮХЭХ БОЛНО ЯМАР ИХ ДАРАНГУЙЛАЛ ХҮЧИНДЭЭ ЭРДСЭН БЯРДСАН ТЭР НЬ ДАНДАА БУРУУ ИЙМ ЗАСАГТАЙ ОЛЧИХВОО ХЯНАЛТГҮЙ БОЛОХ ЮМ БОЛ ҮХЭЛТЭЙ АДИЛХАН

Avatar

иргэн 2020-10-05 202.126.88.208

АН-н амыг боож хойтохыг нь унших лам Энхбаяр байж дээ чааваас. Энэ том нам ингээд Энхбаярын хатавчинд амь тавьхыг харах гэж азгүй хүнээдээ бид.

Avatar

Зочин 2020-10-05 103.57.95.202

Ардчилсан нам үе үеийн луйварчидын үүр уурхай болсон учир сөнөсөн

Avatar

АРДЧИЛСАН НАМ. 2020-10-05 202.179.27.25

АРДЧИЛСАН НАМ Л ХАЙРАН БАЙНА. МОНГОЛЫН ТӨРИЙН ГОЛ ХОЁР БАГАНА БАЙХ ЁСТОЙ АРДЧИЛСАН НАМ ИЙМ Ч БОЛЧИХ ГЭЖ… ОЧИЖ ОЧИЖ НЭГ МУУ ЭРПЭНЭЖАМЪЯАНД ЧАДУУЛЖ ЯВАХ ГЭЖ ДЭЭ…. АРАА Ч ДЭЭ.

Avatar

архи нь гараагүй оркнууд 2020-10-05 66.181.180.214

ХАЙРТ МАН МИНЬ ЯЛНА ДАА. ӨМХИЙ ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ЯАЖ Ч УДИРДСАН ЯАДАГ ЮМ БЭ. ЗӨВХӨН МАН Л ЗАХИРЧ БАЙХ ЁСТОЙ. ӨЛСГӨЛӨН ЮМНУУДАД МӨНГӨ ТАРААГААД Л ХУУРАХАД ХАНГАЛТТАЙ

Avatar

зочин 2020-10-05 202.131.225.150

ер нь Ардчилал гарч ирснээр ард түмний амьдрал муудаж туйлын ядуу болсон тул одоо МАН-аа дэмжиж бусад бүх намыг дарж ганц намтай л байх нь зөв. манай хойт, урд 2 хөрш ганц намтай байгаадаа л ийм хүчирхэх, чадалтай, хөгжилтэй байгаа. олон намын систем гэдэг бол Монголд тохирохгүй нь 30 жилийн туршлагаас хангалттай харагдлаа. иймд ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулаагүй нь Хүрэлсүхийн маш зөв алхам. барын зулзагыг бага дээр нь дар гэж нэг үг байдаг даа. АН ч одоо сэхэгүй байх. МАН маш сайн байна

Avatar

зочин 2020-10-05 66.181.161.31

МАНгарууд , төр барьж байгаа тулдаа л хүчтэй мэт харагдаж байгаа шдээ . Хүрэлсүх нь мултарвал тэдч бас хэнч биш болноо ….

Avatar

Зочин 2020-10-05 64.119.25.148

МАН буюу нэг намын дарангуйлалыг саармагжуулахгүй бол авилга, албан тушаалын хэрэг замаа алдаж ямар ч хяналтгүй дураар дургаиж дунд чөмгөөрөө наргиж Сүржинсүх сүржигнэхээс өөр вюу ч хийж чадахаа больжээ. Ардчилал хүний эрх эрх чөлөөгөө хамгаалах үе ирлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж