512 бөхийн барилдаанд Ховдын Г.Ганхуяг түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

512 бөхийн барилдаанд Ховдын Г.Ганхуяг түрүүлэв

512 бөхийн барилдаанд Ховдын Г.Ганхуяг түрүүлэв

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдаан өчигдөр/2020.10.04/ Монгол Бөхийн өргөөнд явагдаж өндөрлөлөө. Барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Ганбаатарын Ганхуяг түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Батхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан Сүхбаатарын Сүхбат нар шалгарлаа.

Барилдааны үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын санаачлагаар уран барилдаант болон уран гараа дэвээт бөхийг шалгаруулсан бөгөөд уран барилдаант бөхийн шагналыг түрүү бөх Г.Ганхуягт гардуулсан бол уран гараа дэвээт бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан Б.Баянсүхэд олгов. Мөн УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу түрүү, үзүүрт шалгарсан хоёр бөхийг өчигдөр нээлтээ хийсэн дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжгийн хос урилгаар шагнаж урамшууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж