Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

Ньюс агентлаг энэ долоо хоногийн /2020.X.05-2020.X.12/ өрнийн зурхайг хүргэж байна

Хонь

Бизнес эрхлэгч хонины ордныхон энэ долоо хоногт хэвийн ажилдагаараа ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй маргалдахаас зайлсхийж аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд том зардал гарахгүй ч ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь маш чухал. Гэр бүлийн харилцаа тогтвортой тайван байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт биеийн доод хэсэг бэртэж гэмтэж болзошгүй.

Үхэр

Үхрийн ордныхон энэ долоо хоногт сэтгэл санааны сайнгүй байдлаасаа болж ажлын бүтээмж буурч тааруу ажиллана. Ингэснээр ажлын байран дээр өөртөө итгэлгүй болж болзошгүй. Санхүүгийн хувьд хэрэгцээгүй зүйлсд мөнгө үрэхээ болих шаардлагатай байна. Ганц бие үхрийн ордныхон энэ долоо хоногт хайр дурлалын асуудлаар завгүй байх болно. Эрүүл мэнд хэвийн тогтвортой байна.

Ихэр

Бизнес эрхлэгч ихрийн ордныхон энэ долоо хоногт үйлчлүүлэгчдэдээ илүү их анхаарах шаардлагатай. Санхүүгийн хувьд таны орлого нэмэгдэх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч энэ долоо хоногт ямар нэг хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийгээрэй. Гэр бүлийн зарлага өснө. Хайр дурлалын хувьд дотно хүнтэйгээ маргалдана. Эрүүл мэнд асуудалгүй хэвийн байна.

Мэлхий

Бизнес эрхлэгч мэлхийнүүд энэ долоо хоногт чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Од эрхсийн байрлалын нөлөөгөөр та хэрэггүй зардлуудаа танах шаардлагатай байна. Гэрлэсэн хосуудын хувьд тийм ч таатай долоо хоног болохгүй. Та хайртыхаа таныг үл тоодог занд төвөгшөөж маргалдаж болзошгүй. Тэвчээртэй байх нь чухал. Эрүүл мэндээ хамгаалахын тулд эрүүл хооллох шаардлагатай.

Арслан

Бизнес эрхлэгч арслангууд энэ долоо хоногт өрсөлдөгчидтэй тулгарна. Бизнесийн аялалд гарч магадгүй байна. Санхүүгийн хувьд төлөвлөөгүй зардлууд гарах тул санхүүгээ бэлтгэлтэй байлгах шаардлагатай. Ганц бие арслангийн ордынхон гэр бүлийхээ дарамт шахалттай тулгарна. Эрүүл мэндийн хувьд биеийн байдал санаа зовоох зүйлгүй.

Охин

Энэ долоо хоногт охины ордныхон шаргуу ажиллах шаардлагатай. Шаргуу ажиллаж, ажлаа цагт нь гүйцэтгэх нь танд ирээдүйд хэрэгтэй болно. Дотны хүнтэйгээ маргалдаж муудалцаж болзошгүй. Ийм тохиолдолд тэвчээр гаргах нь хамгийн зөв шийдвэр болно. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт зүүн нүдээ гамнаж хайрлах хэрэгтэй. Ямар нэг өвчин мэдэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Жинлүүр

Бизнес эрхлэгч жинлүүрийн ордныхонд энэ долоо хоног хүндхэн байж болзошгүй. Хийж буй ажлуудын үр дүн хурдан гарахгүй байвал сэтгэл түгших хэрэггүй. Гэр бүлд тань томоохон зардал гарч ирэх тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн, хайрттайгаа харилцах харилцаа сайхан байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн өвчлөхөөс сэргийлээрэй.

Хилэнц

Газрын тос, химийн бодис, машин техниктэй холбоотой бизнес эрхлэгчдэд таатай долоо хоног болж өнгөрнө. Харин хөдөө аж ахуйтай холбоотой бизнесүүдэд хүндрэл үүсч болзошгүй. Хичээл зүтгэл үргэлж сайн зүйлд хүргэдэг. Санхүүгийн хувьд энэ долоо хоногийн орлого дундажаас доогуур байна. Гэхдээ удирдлагуудын зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлж, санхүүгийн асуудлыг тань шийдэж өгөх бололтой. Хостой хилэнцүүд энэ долоо хоногт хайрттайгаа романтик болзоонд явах ч цагийг тийм ч таатай өнгөрүүлэхгүй бололтой. Харин ганц биечүүд хүнд сохроор итгэхээс зайлсхийх хэрэгтэй. Нуруу өвдвөл даруй эмнэлэгт үзүүлээрэй.

Нум

Шинэ боломжууд хаалга тогших бүрт шуурхай хариу өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нумынхан энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлж чадна. Гэр бүлд үүссэн багахан асуудлуудад цэг тавиарай. Хүүхэд хүсч байсан хосууд энэ долоо хоногт хүслээ биелүүлж магадгүй. Сэтгэл санааны онцгүй байдлууд эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг санаж, юу ч болж байсан тайван байх хэрэгтэй. Жин нэмж байгаа нумынхан эрүүл мэнддээ онцгой анхаарч, хэт их амтлагчтай хоолноос татгалзаарай. Хэрвээ шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол энэ долоо хоногтоо өнжөөд, илүү тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.

Матар

Бизнес эрхлэгчдэд том асуудал үүсэхгүй. Гэхдээ үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг онцгойлон анхаараарай. Үгүй бол шинэ захиалга авч чадахгүй болоход хүрэх аюултай. Санхүүгийн хувьд элдэв асуудал тулгарахгүй бололтой. Гэхдээ хадгаламжиндаа чадлаараа мөнгө нэмэхийг хичээх хэрэгтэй. Ганц бие матрууд энэ долоо хоногт насныхаа ханьтай учирч магадгүй. Харин хостой матрууд харилцаандаа жижиг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болох нь. Эрүүл мэнддээ анхаарч, их амтлагчтай хоол, хэт оройн хоолноос татгалзаарай.

Хумх

Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж эцсийг нь үзэхийг хичээгээрэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдэд муу үг хэлэх нь салалтын үндэс болох ч аюултай. Ах дүү нартайгаа ч гэсэн болгоомжтой харьцах хэрэгтэй. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ мөнгөний эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос зайгаа бариарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэндээ анхаарах цаг иржээ.

Загас

Бизнес эрхлэгч загаснууд энэ долоо хоногт хэд хэдэн ашигтай гэрээ байгуулаад тун завгүй байх бололтой. Харин ажилтан загаснууд гадаад компаниас ажлын санал хүлээн авч магадгүй. Хичээл зүтгэлээ бууруулж болохгүй. Санхүүгийн хувьд бага зэрэг таагүй долоо хоног өнгөрөх бололтой. Тиймээс санхүүгийн хүндрэлүүдээ даван туулахын тулд энэ долоо хоногийг нүдээ аниад, тэвчээд өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ганц бие загаснууд амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Та хоёрын мэдрэмжүүд сайхан тохирч, ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэх нь гарцаагүй. Бясалгал хийж сэтгэл санаа, эрүүл мэндээ тогтвортой байлгаарай. Жирэмсэн эхчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. хэлэхэд хэцүү ч энэ долоо хоногт та бэртэж, гэмтэх эрсдэл их байгаа тул болгоомжтой байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж