Алс дорнодод далайн олон мянган амьтан эрэг дээр гарч үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.05-нд нийтлэгдсэн

Алс дорнодод далайн олон мянган амьтан эрэг дээр гарч үхжээ

Алс дорнодод далайн олон мянган амьтан эрэг дээр гарч үхжээ
Dead octopuses

ОХУ-ын алс дорнодын жуулчид ихээр цуглардаг алдартай Камчаткын далайн эрэгт олон мянган далайн амьтад эрэг дээр гарч үхсэн байна. Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байв. Мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж.

Камчатка бол ОХУ-ын алс дорнод дахь Номхон далай, Охотскийн тэнгистэй уулздаг том хойг билээ. Тус хойгийн Халактир далайн эрэг дээр аялагчид усанд шумбасныхаа дараа нүд нь түлэгдэх, өвдөх, халуурах, хараа муудах, хоолой хатах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлжээ.

Мөн маш олон аялагчид хувийн цахим орчиндоо дээрх байдлаар шинж тэмдгүүд илэрсэн тухайгаа бичсэн байна. Гэвч хоёр хоногийн дараа далайн эрэг дээр очсон хүмүүс маш олон наймаалж, хавч, далайн од, далайн хөвөн, далайн зараа тэргүүтэй амьтад үхсэн байхыг олж цочирджээ.

Гринпийсийн зүгээс нөхцөл байдлыг “Байгаль орчны сүйрэл” хэмээн тодорхойлсон бол нутгийн эрх баригчид далайн усан дахь газрын тос хэвийн хэмжээнээс 3.6 дахин их, Фенол 2.5 дахин их болсон байсныг баталжээ.

Эрх баригчид болсон явдлыг эрэн сурвалжлахаар ажлын хэсэг томилсон ч одоохондоо далайн ус тийнхүү бохирдсон шалтгааныг тодорхойлж амжаагүй байна. Гэхдээ Камчаткын байгаль орчны сайд ус бохирдсон шалтгааныг хойгийн ойрхон явж өнгөрдөг тээврийн хөлөг онгоцууд, эсвэл 2011 онд живсэн БНХАУ-ын тээврийн хөлөг онгоц гэх мэт усан доор буй хүний гараар бүтээгдсэн зүйлстэй холбон таамаглаж байгаа гэнэ.

Эргээс холгүй Радигино цэргийн сургуулилтын бааз байрладаг ч ОХУ-ын тэнгисийн цэргийн флот болсон явдалд холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, зургадугаар сараас хойш ямар нэг хүнд техникийн туршилт, сургуулилт хийгээгүй гэдгээ зарласан байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж