
-Олон газар ган гамшиг болж, олон улсын зах зээл дээр улаанбуудайн үнэ хурдацтай өсч байгаа ч эх орондоо гурилын үнийг тогтвортой байлгах үндэслэл бий. Тариаланчиддаа хандаж улаанбуудайндаа утаа тавих, хүйтрэлтийн үед нормоор усалж, ургамлаа кали сахар зэргээр бордох арга хэмжээ авах хэрэгтэйг сануулъя. Түүнчлэн техник хэрэгсэлдээ засвар, үйлчилгээг урьдчилан хийж, зоорь агуулах зэргээ ариутгаж ургацаа хүлээж авахад эртнээс бэлдэх учиртай. Бид дотооддоо тарьсан хүнсний ногоогоо ченжүүдийн гар дамжин худалдаалахгүй байхад анхаарч ажиллаж байна. ”Намрын ногоон өдрүүд” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг. Өдөрлөгийн үеэр иргэд төмс, хүнсний ногоогоо тариаланчдын гар дээрээс шууд худалдан авах боломжтой юм. Угтаа ногооны үнэ, жишээлбэл цэвэр монгол үрийн төмсийг тариаланчид маань 600 – 700 төгрөгөөр худалдаалдаг. Гэтэл ченжүүдийн гар дамжаад дэлгүүр хоршоогоор дамжихаар хүнсний ногооны үнэ их хэмжээгээр өсдөг. Үнийн хувьд бид зохицуулалт хийдэггүй. Мэргэжлийн Хяналт шинжилгээний албаныхан энэ тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ.
Р.Нямжаргал