Трамп: Би эргэж ирнэ ээ! | News.MN

Трамп: Би эргэж ирнэ ээ!

Трамп: Би эргэж ирнэ ээ!

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандан эмнэлгээс дөрвөн минутын бичлэгээр дамжуулан үг хэлжээ.

Тэрбээр “Би энд ирэхэд бие минь үнэхээр сайнгүй байсан. Харин одоо хамаагүй дээрдсэн байна. Энд бүгд намайг тэнхрүүлэхийн төлөө маш их хичээж байна. Үр дүнд нь миний бие сайжирж байгаа. Тэр байтугай хэдхэн хоногийн дараа гэхэд дахиад шинжилгээ авч, эдгэсэн эсэхийг минь тогтоох бололтой. Тиймээс юу болохыг харцгаая. Би удахгүй эргэж ирнэ. Учир нь би АНУ-г дахин гайхамшигтай болгох ёстой” хэмээн өөдрөгөөр ярьсан аж.

Трамп өөрт нь хийж буй эмчилгээний тухай үг цухуйлгаагүй ч заримдаа бясалгал хийж байгаа талаараа ам алдсан билээ. Харин эмч нар Трампын эмчилгээнд эсрэг биетийн коктейл хэрэглэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Түүнээс гадна Трамп Уолтер Рид эмнэлгийн чадварлаг ажилчдад болон нийт ард түмэндээ, хурдан эдгэхийг ерөөсөн дэлхийн удирдагчдад талархсанаа илэрхийлсэн байна. Эргэн санавал БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон, нэр дэвшигч асан Хилари Клинтон тэргүүтэй улс төрийн зүтгэлтнүүд түүнийг хурдан эдгэхийн ерөөн мэнд хүргэсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2020-10-05 66.181.161.53

ТЭР ЭРГЭЖ ИРНЭ.

Avatar

Зочин 2020-10-05 202.21.107.86

Трамп гуай бясалгал сайн хийж байвал галзуурахаас сэргийлнэ ш дээ. Бясалгал сайн хийж хурдан эдгээрэй.

Avatar

Зочин 2020-10-05 66.181.168.131

Мелена Трамп бөөн уур болж, Чиний тэр алаараа амьсгалдаг хүүхэн Хоуп Хиксээс нэг боллоо. Чи түүний дарвайсан том алтай ярилцсан гэдгийг чинь CNN, BBC-р цацаад байна, гэж байгаа тухай АНУ-ын CNN, шар сонингуудаар бичиж эхэлсэн байна.

Avatar

иргзн 2020-10-05 202.179.24.134

Хэрвээ Трамп Эдгэрч Цагаан ордондоо буцаж ирдэг л юм бол Хятадуудыг Үзэн ядах үзэл нь улам гаарна,

Avatar

Gene dee 2020-10-05 66.181.182.212

I'll be back….

Avatar

Зочин 2020-10-05 103.26.193.9

танхай нөхөр том сургамж авлаа даа, амандаа маскаа зүүх нь аминд нь өлзийтэйг ойлгосон бол болоодоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж