Цас орж, шуурах ч дулаарна

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Цас орж, шуурах ч дулаарна

Цас орж, шуурах ч дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр аравдугаар сарын 6-наас эхлэн цас орж, шуурах ч ихэнх нутгаар дулаарах нь ээ. Тодруулбал, аравдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,   9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 7, 9-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж