Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ | News.MN

Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газрын энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн махны үнэ 500 төгрөгөөр буурч нэг килограмм нь дунджаар 8907 төгрөг, цул мах дунджаар 10944 төгрөгийн үнэтэй байна.

“Хархорин” хүнсний захад үхрийн цул мах хамгийн хямд буюу 8000 төгрөгийн үнэтэй байгаа бол  “Саруул” хүнсний захад 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины цул махны үнэ өмнөх долоо хоногоос 111 төгрөгөөр нэмэгдсэн бол ястай мах 211 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны тухайд монгол төмс нэг кг нь 737 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хононогоос 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин монгол лууван кг нь 1420 төгрөг, монгол байцай 1036 төгрөг, хүрэн манжин 1923 төгрөг, сонгино 1757 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос  6.9-19.1 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-04 202.131.225.197

ulsiin baiguullaguud ni mahnii une buruulah talaar yamar ch shiidver gargalgaa gargahgui meddeg ch ugui baih zugeer l ene met heviin uzegdel met zarlaad sul tsalin avaad suuj baidag manuuhainuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж