Нийслэлийн статистикийн газрын энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн махны үнэ 500 төгрөгөөр буурч нэг килограмм нь дунджаар 8907 төгрөг, цул мах дунджаар 10944 төгрөгийн үнэтэй байна.
“Хархорин” хүнсний захад үхрийн цул мах хамгийн хямд буюу 8000 төгрөгийн үнэтэй байгаа бол “Саруул” хүнсний захад 13 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины цул махны үнэ өмнөх долоо хоногоос 111 төгрөгөөр нэмэгдсэн бол ястай мах 211 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны тухайд монгол төмс нэг кг нь 737 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хононогоос 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин монгол лууван кг нь 1420 төгрөг, монгол байцай 1036 төгрөг, хүрэн манжин 1923 төгрөг, сонгино 1757 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 6.9-19.1 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ