Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар өнөөдөр (2020.10.04) 21 алба хаагч зорилоо. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны Х ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

Монгол Улс нь анх 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчийг Баруун Сахар дахь нийтийн санал асуулга зохион байгуулах НҮБ-ын ажлын хэсэгт илгээж байсан түүхтэй. Үүний дараа тун удалгүй Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байв. Түүнээс хойш Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцдог болж дэлхий даяарх халуун цэгүүдэд зэвсэгт хүчний төлөөлөгчдөө илгээдэг болсон аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж