НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад агаарын бохирдол нас баралтын 10 гол шалтгааны нэг болсон ч сүүлийн 10 жилд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд улсын нийт төсвийн 1.2 хувьтай тэнцэх хөрөнгө зарцуулсан байна. Мөн гадаадын 60.7 сая ам.долларын буцалтгүй тусламж зарцуулжээ. Энэ онд нийт 138.4 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан бол ирэх онд 143.4 тэрбум төсөвлөжээ. Энэ нь 2020 оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
Агаарын бохирдлыг бууруулахад зориулан нэмэгдүүлж байгаа хөрөнгийг цахилгааны хөнгөлөлт, сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт болон бусад арга хэмжээнд зарцуулах аж. Үр дүнд нь, агаарын бохирдлыг 70-80 бууруулах тооцоо гарчээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ