ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1316 дуудлага ирснээс 1021 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Мөн 295 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Иргэдийн тухайд осол гэмтэл, хүүхдийн өвчин, цусны даралт ихэссэн шалтгаанаар Яаралтай түргэн тусламжийн төвд ханджээ.

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээ (2020.10.03-ны өдрөөс 2020.10.04-н 10.00 цагийн нэгтгэсэн мэдээ)-г тоймлон хүргэе.

ЭХЭМҮТ-д өчигдөр 33 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ өдөр эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 908 иргэн үйлчлүүлснээс 205 нь хөдөө орон нутгаас байжээ. Эрчимт эмчилгээний тасагт 177 хүн эмчлүүлж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр 379 иргэн хандаж, эмнэлгийн тусламж авсан бол яаралтай мэс засалд 36 хүн орсон байна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нийт 3140 иргэн эмчлүүлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж