Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилсон эмэгтэй жолоочийн эрхийг нь түдгэлзүүлжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр цахим орчинд иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан RX маркийн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу хариуцлага тооцсон байна. Тодруулбал, зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
RX маркийн автомашины жолооч эмэгтэй нь өнгөрсөн есдүгээр сарын 23-нд Чингэлтэй дүүргийн нутаг 17-ын уулзварын орчимд замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрсөн тул цагдаагийн алба хаагч түр саатуулжээ. Гэвч зөрчил гаргасан жолооч цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж, бичиг баримтаа авалгүй урсгал сөрж замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцсон тухай иргэд цахим орчинд шүүмжилсэн билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ