ХӨСҮТ: Нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ: Нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр /2020.10.03/  нийт  653 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д “КОВИД-19” халдвараар өвдсөн нийт зургаан хүн эмчлүүлж байна. Тэднээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол бусад нь хөнгөн аж.

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдлоос 307 нь эдгээд байна. Тэдний 294 нь ажиглалтаас гарсан бол сувилал, тусгаарлан ажиглах байрт 10 хүн, гэрийн ажиглалтад гурван хүн байгаа аж. Улсын хэмжээнд одоогоор 4045 хүн тусгаарлагдаж, эмнэлгийн хяналтад байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж