Майк Помпео Монгол дахь айлчлалаа цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Майк Помпео Монгол дахь айлчлалаа цуцалжээ

Майк Помпео Монгол дахь айлчлалаа цуцалжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх Лхагва гаригт (2020.10.7) Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байснаа цуцалжээ. Тэрбээр өнөөдөр (2020.10.4) Япон улсад айлчлахаар хөөрсөн. Токиод тэрбээр Австрали, Энэтхэг, Японы албаныхантай дөрвөлсөн уулзалт хийчихээд шууд буцах болжээ.

Майк Помпео Японоос гадна Өмнөд Солонгос, Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19 цар тахлаар өвдсөнөөс болж Ази дахь айлчлалаа танасан байна. Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт коронавирусийн халдвараар оношлогдож, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Төрийн нарийн бичгийн даргын Азийн гурван оронд хийх айлчлал аравдугаар сарын 4-8-ны хооронд үргэлжлэх байсан ч Майк Помпео аравдугаар сарын 6-нд АНУ- руу яаралтай буцах шаардлагатай болжээ. Тэрбээр Япон руу нисэхийнхээ өмнө хоёр ч удаа коронавирусийн шинжилгээ өгч, тухай бүрд хариу нь сөрөг гарчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж