Ипотект хамрагдсан 24000 өрх гэр хорооллоос орон сууцанд оржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Ипотект хамрагдсан 24000 өрх гэр хорооллоос орон сууцанд оржээ

Ипотект хамрагдсан 24000 өрх гэр хорооллоос орон сууцанд оржээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш нийт таван их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгожээ. Үүнээс 24 мянга гаруй өрх гэр хорооллоос орон сууцанд орсон байна. Харин орон нутагт 15 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагджээ.  Мөн энэ хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 11 мянга гаруй өрхийн арилжааны нөхцөлөөр авсан ипотекийн зээлийг найман хувийн зээлд шилжүүлжээ. Энэ нь өрхүүдийн худалдан авах чадвар сайжрах, өрийн дарамт буурахад дэмжлэг болсон юм.

Харин 2020 оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг хязгаарласан боловч цар тахал гарсантай холбоотойгоор Монголбанк дөрөвдүгээр сараас эхлэн энэ он дуустал найман хувийн ипотекийн зээлд санхүүжилт олгож байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж