Африкийн Марокко улс болон АНУ-ын хооронд цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тус улсын байлдааны бэлэн байдлыг хүчирхэгжүүлэхэд чиглэсэн гэрээг байгууллаа. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн Марокко улс дахь хоёр өдрийн айлчлалаар хоёр орны хооронд 10 жилийн хугацаатай цэргийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан аж. Марокко улс нь Умард Атлантын цэргийн эвсэл буюу NATO байгууллагын гишүүн биш боловч Африк дахь АНУ-ын хамгийн том холбоотон юм.
Марк Эспер энэ долоо хоногт Африкийн гурван улсад айлчилсны нэг нь Марокко байв. Тэрбээр Алжир 2006 оноос хойш айлчилсан АНУ-ын Батлан хамгаалахын анхны сайд болсон бол Тунист мөн цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ