Засгийн газар, Улсын Онцгой Комисс (УОК)-ын шийдвэрээр гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн нислэгээр үе шаттайгаар татан авч буй. Энэ сард 11 удаагийн нислэгээр 2700 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөөд байна.
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын мэдээлснээр өнөөдөр /2020.10.04/ Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн байна.
Иргэдийн тухайд бага насны хүүхэдтэй гэр бүл 9, өндөр настан 8, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн 4, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 хүн юм. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн 3Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ