Австрали эмэгтэйн тархинаас туузан хорхойн авгалдайг авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Австрали эмэгтэйн тархинаас туузан хорхойн авгалдайг авчээ

Австрали эмэгтэйн тархинаас туузан хорхойн авгалдайг авчээ

Австралийн эмч нар 25 настай эмэгтэйн тархинаас туузан хорхойн авгалдайг авах хагалгааг амжилттай хийжээ. Өвчтөн нь бүтэн долоон жилийн турш сард 2-3 удаа толгой хүчтэй өвдөх шинж тэмдгээр зовиурлан тухай бүртээ толгойн өвчин намдаах эм хэрэглэсээр ирсэн аж. Гэвч сүүлийн хэдэн долоо хоногт толгойн өвдөлт улам хүчтэй болж, хараа нь муудсанаар эмнэлэгт хандсан ба эмч нар хавдар гэж оношлосон аж. Гэвч эмч нар хагалгааны явцад эмэгтэйн тархинд хавдар биш туузан хорхойн авгалдай байгааг олж, гарган авчээ. Туузан хорхойн авгалдайг тархинаас нь гарган авснаас хойш өвчтөн хурдан тэнхэрч, эдгэрсэн байна.

Өвчтөн нь Австрали улсаас гадагш аялж байгаагүй нь тогтоогдсоноор хүний тархинд туузан хорхойн авгалдай үүрлэсэн тус улс дахь анхны тохиолдол болжээ. Туузан хорхойн өндгийг нь хүн хоол хүнстэй хамт залгиснаар гэдсэнд үржих тохиолдол элбэг бөгөөд тархинд хүрч үржих нь бага байдаг аж. Эдгээр шимэгчид нь гахайн махыг дутуу болгон идсэнээс хүний гэдсэнд орж үрждэг. Тухайн өвчтөн нь бариста мэргэжилтэй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж