Хяналтгүй засаглал төсвийг дампууруулж байгааг зарлав   | News.MN

Хяналтгүй засаглал төсвийг дампууруулж байгааг зарлав  

Хяналтгүй засаглал төсвийг дампууруулж байгааг зарлав  

Хяналтгүй засаглал төсвийг дампууруулж байгааг зарлав  

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймолж байна.


УИХ- ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент намрын анхны чуулганаа Пүрэв гаригт (2020.10.01) нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад ирээд байгаа Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага  (ФАТФ)-ын газар дээрх шалгалтад оролцоод амжсангүй.

Төрийн тэргүүний чуулганы нээлтэд хэлсэн үг бүхэлдээ эрх баригч хүчинд хандсан ч өөрийнх нь сөрөг хүчингүй болтол улс төр хийсний хор нь улсаа дампуурал руу хөтөлж явааг ч хэлээд өглөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Энд би Орхон аймгийг онцлон дурдах гэж байна. Энд шинээр баригдсан цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга нь гэхэд л 140 сая төгрөгийн өртгөөр боссон байх жишээтэй. Үүнд иргэд маш их бухимдаж, дургүйцлээ уулзалтын үеэр илэрхийлж байна.

Баянхонгор аймгийн Жинст суманд сургуулийн 150 ортой дотуур байранд 41 хүүхэд амьдардаг байх жишээтэй. Бодит хэрэгцээнээс гурав дахин том дотуур байр барьчихсан байна. Аймгийн төвд шинэ суурьшлын бүс гэх ганц ч айл байхгүй, дэд бүтэцгүй хээр талд өрхийн эмнэлгийн 2.4 тэрбум төгрөгийн үнэтэй байшинг жилийн өмнө бариад цоожилчихсон мөртлөө хажууханд нь зургаан тэрбумын өртөгтэй сургуулийн барилгыг бариад дуусгах шатандаа явж байна. Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна.

Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Дэлхий даяар дэд бүтцээ барьсны дараа л барилга байшингаа барьдаг номтой байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх. Би хувьдаа үүнийг дээр дооргүй сөрөг хүчний ямар ч хяналтгүй болчихсон, олонхоороо түрэмгийлж асуудлыг шийддэг болчихсоны үр дагавар гэж харж байна.

Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн иргэн Ц.Батболд: “…Увс аймаг хөрөнгө оруулалтаараа бусад аймгаас их, хамгийн их мөнгийг авдаг. Гэтэл энэ их мөнгө Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, Засаг дарга нарын хамаарал бүхий хувийн компанид л хөрөнгө оруулалт болж байна. Иргэдийн амьдралд бодитоор хүртэх зүйл алга. Мөнгө хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй, төрийн албыг төрлийн алба болгосноос болж бид хөгжихгүй байна.”

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тавдугаар багийн иргэн Нарантуяа: “… Зөрчлийн тухай хууль гэж сонин хууль байна. Үзэл бодлоо илэрхийлж, эрх ашгаа хамгаалан дуугарсныхаа төлөө би Зөрчлийн тухай хуулиар 2-3 удаа цагдаад дуудагдаж, торгуулсан. Монгол ардын намын гишүүн биш гэж гадуурхсаар багшийн ажлаас минь гаргасан. Одоо жижиг лангуу ажиллуулж байна. Гэтэл “Ардчилсан намын лангуу” гэж гадуурхаж эхэллээ. Бизнес эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд олгогдсон лангуугаа одоо би хураалгахад хүрч байна гэв.

Түгжрэл тэг зогсолт хийхэд хүрэв

Хичээлийн шинэ жил эхэлсэн үеэс Улаанбаатар хотын хэмжээнд автомашины түгжрэл эрс нэмэгдэж, 3-4 цаг гацах нь хэвийн үзэгдэл болсон.  Харин өнгөрсөн Даваа, Мягмар, Лхагва гаригт түгжрэл дээд цэгтээ тулж, тэг зогсолт хийх хэмжээнд хүргэв.

Нөхцөл байдал хүндэрсэн тул Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааныг Баасан гаригт /2020.10.02/ хуралдуулж,  энэ асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хот нь 1150 км авто замын сүлжээтэй, үүнээс 779 км нь төвийн сүлжээнд хамаардаг, хамгийн их ачаалал авдаг зам аж. Түгжрэл үүсэх болсон шалтгааныг нэгдүгээрт, авто замын сүлжээ хангалтгүй, нийтийн тээвэр хүртээмжгүй, авто зогсоол дутагдалтай, моторт бус тээврийн хэрэгсэл хөгжөөгүйтэй холбож байна. Нэг ёсны авто зам нь тээврийн хэрэгслээ шингээх боломжгүйд хүрчээ.

Нийтийн тээврээ хөгжүүлбэл, хүн бүр автомашины унаж, ачаалал үүсгэхгүй байх боломж бий ч парк шинэчлэлтийг хийж чадаагүйгээс том оврын автобус нь хүндээ хүрэлцэхгүй байна. Олон улсад 1 сая хүн амтай хотод 1000 том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг бол 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотод өнөөдөр 903 том оврын автобус үйлчилгээнд гардаг. Тодруулж хэлбэл, 500 гаруй том оврын автобусаар парк шинэчлэлт хийж байж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Гэвч ойрын хугацаанд дээрх арга хэмжээ авах боломжгүй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт нийслэлд бүртгэлтэй 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог, дээр нь орон нутгаас 100 мянга гаруй автомашин ирдэг. Үндсэндээ өдөрт 700 мянга шахам тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна.

Ойрын хугацаанд замын ачааллыг бууруулах гарц нь ажлын таван өдөр автомашинаа тэгш, сондгойгоор явуулж, хөдөлгөөнийг зохицуулахаас өөр боломж харагдахгүй байна гэдэг асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Амгалан мэдэгдэв.

Харин УИХ-аар түгжрэлийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн хөдөө орон нутгаас ирсэн автомашиныг Улаанбаатар хотод явуулахгүй байвал түгжрэлийг бага ч атугай сааруулах боломж бий гэсэн санал гаргалаа.

Аль, аль нь одоо санал төдий, өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх эцсийн шийдэл гараагүй байна.

ТЕГ ХҮН-ын тамгыг хуурамчаар үйлдсэнийг тогтоов

Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид харьяа Сонгуулийн хорооноосоо батламжаа гадан, сурталчилгаа эхлүүлэх болсон ч ХҮН боломжгүй болов.

ХҮН орон нутгийн сонгуульд оролцохоор Нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн байсан ч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 29-нд шийдвэрийг нь түдгэлзүүлсэн билээ.

Учир нь О.Бямбадэлгэр өөрийгөө ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм.

Харин ХҮН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ асуудлаар өмнө нь Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т гомдол гаргасан байсан бөгөөд өнгөрсөн Баасан гаригт (2020.10.02) “О.Бямбадэлгэр ХҮН-ын тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон” гэдэг хариуг өгчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "ХҮН-ыг дэмжигч 200 мянга гаруй сонгогч нартаа сайхан мэдээ хүргэе. Миний бие ТЕГ-т гурван долоо хоногийн өмнө хүсэлт уламжилж өнөөдөр хариу авлаа. Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн шүүхээс ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасныг тус намынхан эсэргүүцэж, өнгөрсөн Лхагва гаригт (2020.09.30) Сүхбаатарын талбайд жагссан юм. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Монголд өнөөдөр шударга ёс, ардчилал байхгүй болсон байна. ХҮН-аас монголчууддаа хандаж, Монголын ардчилалд онц байдал зарлаж байна. Өнөөдөр бид нар ардчиллаа аварч, шударга ёс тогтоохгүй бол маргаан хэн нэгэн улстөрчийн захиалгаар таны хүүхдийг гавлах болно. ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх мөнгө санхүүжилттэй, захиалгатай шүүгчийн захирамж гаргаж, сонгуульд оролцуулахгүй болголоо.  ХҮН сонгуульд оролцох бичиг, баримтаа нэг бүрчлэн хуулийн дагуу Сонгуулийн хороонд өгсөн. Нийт монголчуудаа өнөөдөр нэг намын, сонгуульд оролцох, нэр дэвшигчдийн асуудал биш таны сонгох, сонгогдох эрх, бизнесийн орчинтой холбоотой асуудал гэж хэлмээр байна.  Тиймээс бид 24 цагийн дотор ХҮН-ыг сонгуульд оролцуулах боломжийг нээж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” хэмээн мэдэгдсэн.

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ бүхний цаана Ардчилсан нам, түүний ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байна. Х.Баттулга Ерөнхийлөгч 2021 онд дахин Ерөнхийлөгч болно гэж бодож, бүх улс төрийн хүчнийг өөрийн тоглоомын дүрмээр явуулна гэвэл үгүй шүү. Бид хэний ч хараат бусаар шийдвэрээ гаргаад явна” хэмээн мэдэгдэж байв. Гэвч эцсийн дүндээ ХҮН дотооддоо зөрчилтэй байсан нь ТЕГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад илүү тод болов.

Хоёр их наядын алдагдалтай төсөв өргөн барив

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн Лхагва гаригт (2020.09.30) Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барилаа.

Засгийн газар төслийг боловсруулахдаа Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Ингэхдээ дараах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
  • Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх.
  • Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
  • Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн Гэмгүй 2020-10-04 202.126.89.163

Баттулгын ярьж байгаа бол ирэх ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж У.Хүрэлёүхийн засгийн газрын нэр хүндийг унагах зорилгоор хэт туйлширсан байна . Тэгсэн атлаа хийж байгаа ажил нь эхджнэтийг 51%–тай нь бүхлээр нь луйвардах бэлтгэл ажилд зориулагдсан юм шиг ойлгогдож байна .

Avatar

Иргэн 2020-10-04 202.126.88.215

Энэ Оросын хүргэн захиалгаар элэг нэгтнүүдээ хэлмэгдүүлээд дууслаа, төмөр замыг хусаагүй бол өдийд азийн бар болчихгүй юу, 280 сая ам.доллороо буцааж төлөөрэй муу бирд минь!!!

Avatar

ЗОЧИН 2020-10-04 202.9.46.107

УДАХГҮЙ МОНГОЛ УЛС СОГТОЖ УНААД ӨГЛӨӨ БОСОХОД ХЯТАД ХҮҮХНИЙ ӨВӨРТ ОРЧИХСОН БАЙХ БОЛНО.

Avatar

Зочин 2020-10-04 202.55.188.84

Зөв өө, зөв. Одоо дуугарахгүй бол хэзээ дуугарах вэ? Гэхдээ та ч бас иймэрхүү зүйл дээр өөрийнхөө тоосыг өргөчихсөн хүн шүү дээ. 270 сая долларын далангаа одоо л Таван толгойн мөнгөөр ажил хэрэг болгож байгаа болохоос тухайн үедээ улс чамгүй шатсан шүү дээ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төсөв анхны ТЭЗҮ-с 3 дахин давсанд таны гавьяа багагүй бий гэж мэдэх хүмүүс нь нотлодог. Өөр чинь юу билээ, Сайншандын аж үйлдвэрийн парк энэ тэр гээд л үс босмоор том том тооны ард таны нэр цохиж явдаг.

Avatar

Зочин 2020-10-04 202.55.188.84

Таны энэ зүтгэлийг Майкл Королион өөрийн төрсөн ах түүнчлэн хүргэн ахаа захиалж алуулсныхаа нүглийг наминчлахаар кардиналуудын сонгуульд өрсөлдөгч хамбыг лобиддог лугаа адил өмнөх нүглээ наминчилж буй үйлдэл гэж мөхөс бид тухайлж болохсон болов уу?

Avatar

Зочин 2020-10-04 202.126.90.82

Хамгийн том хулгайч нь Баттулга гэдгийн захийн нохой ч мэддэг болсон.

Avatar

Жанхуу огцор. 2020-10-04 150.129.143.113

Улсаасаа 1.2 тэрбум доллар хулгайлсан өмхий төвд тайрдас жанхуу өөрөө хариуцлага хүлээж огцор.

Avatar

Зочин 2020-10-04 202.126.90.32

Монгол төр угаасаа л завхарсан заваан ….ард иргэд нь ч нэг л биш…..

Avatar

AJIL HIIJ SURAASAI 2020-10-04 103.26.194.159

MISS JUJIGCHIN B.TEMUULEN AIL GER UIMUULJ ZAWAARCH YAWAHAASAA ICHEESEI AJIL TURUL OLJ HIIGEESEI. KFC-D OCHIJ HOW ZOOJ HOR NAIRUULDAG s** z**l DAGAVAR HUUHDEE ETSEGTEI BOLGOH GEED ALIAGAA ALDAJ BAINA HAHAHA

Avatar

Зочин 2020-10-04 150.129.141.10

Зөвшдээ төсвийн мөнгө татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтэй албан тушаалтны бараг хувийн хөрөнгө болчихоод бгаа нь үнэн тэдгээр албан тушаалтанд хяналт маш сайн тавих хэрэгтэй

Avatar

хдаа 2020-10-04 182.160.1.152

ХҮНамын Доржханд маш ой ньлгомжтой ярих юм. Хоолойны өнгө нь чихэнд чимэгтэй , ид шидтэй юм. ХҮН дараагийн сонгуульд парламентын 30 хувийг бүрдүүлж мэдэх л юм байна. Амжилтыг ерөөе.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Төрийн гурван өндөрлөг нэг аймагт цувж очоод байж таарахгүй 2020-10-04 150.129.142.23

Багабандийг шагнал хавтгайрууллаа гэж шүүмжилдэг байж билээ. Дараа нь Элбэгдорж Багабандийг хэд нугалж шагнасан. Одоо Баттулга Элбэгдоржийг хэд нугалж байна даа.Шагнал нь нэр хүндгүй болоод ингээд байна уу, сонгуулийн сурталчилгаа хийгээд байна уу.Баттулга бүх аймгаар явж эхчүүдэд одон тараах шиг боллоо. ТӨСВИЙН МӨНГӨӨР ЯВАВ УУ, ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨӨР ЯВАВ УУ. Цар тахлаас болоод улсын эдийн засаг сөхөрч байхад төсвийн мөнгө үрээгүй гэж л найдахаас.

Avatar

Зочин 2020-10-04 103.212.116.15

Нэг төр биш тул АН-аас гарсан ерөнхийлөгч, эрх баригч параламент санал нийлэхгүй байгаа тул ийм зүйл болж байна.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2020-10-04 150.129.142.23

Баттулга АН-д тал засах ажлыг УИХ-ын сонгуулийн дараа АН-аас сонгогдсон гишүүдийг хүлээж авахаас эхэлсэн. Харин Баянхонгорын хоёроос өөр Баттулгыг дэмжигчид хэд байгаа юм бол? Туваан магадгүй.Баттулга АН-ын зарим лидерүүийг нам дарлаа гэсэн чинь АН-ыг шороотой хутгачихлаа гэлцэх юм.Баттулга сөрөг хүчингүй тул төсөв хяналтгүй байна, тиймээс АН-ыг сонгоорой гэж хэлж байна л даа. Эхийн одон тараагаад л төсвийн мөнгө урсгаад л ирэх сонгуульд бэлтгэж байгаа бололтой.Сонгогдох магадлал бага даа.

Avatar

Зочин 2020-10-04 202.126.89.227

ЖДҮХС даа хуулийнхаа дагуу хөрөнгө төвлөрүүлж, ЖДҮЭ чдээ дэмжиж, ЖДҮ ээ хөгжүүлээчээ. 2019, 2020 онд хөрөнгө хуваарьласангүй. Сангийн сайд Хүрэлбаатар бол ЖДҮ лэлийн хөгжлийг боомилох ын зэрэгцээ, байгааг нь дампууруулж бна. ЖДҮЭ ийн эрлэг болсон нөхөр байна. Өөрсдөө авахаа больсноор жирийн иргэдийг боомилж бна.

Avatar

todorhoilt 2020-10-04 103.26.194.7

40 surguuli 44 surguulin 3 hodolmoriin baatar odong 1 bruce lee, dragon, mukar, ban damm ahad ugbul bolno ugsiun deer. gabyat tamirchin tsolig andrei ashabin ugnu gesen hamt oloni sanal baigama tanid taniltsuuljina. mongol ard tumenig hund tahalin ayulas abarsan kartin barani ued deremduulsen ued baildsan.

Avatar

Зочин 2020-10-04 112.72.15.78

Манай Ерөнхийлөгч өөрийгөө шүүмжилсэн байнаа. Баянхонгорт аймагт 2 суманд жишиг сум төслөөр бааахан хөрөнгө үргүй зарсан нь ач холбогдол муутай ажил болсон

Avatar

Зочин 2020-10-04 202.126.90.56

Battulga uuruu uls turiin surug hvchniig ustgachihlaa shvv dee! Tegeed yu yariad baigaa yum be ?

Avatar

Зочин 2020-10-04 103.57.94.87

ИРЭХ ЖИЛ ЖОНХУУГААС САЛЦГААЯ

Avatar

Зочин 2020-10-04 195.254.135.76

Сонгуулийн сурталчилгаа хийхгүй шүү нохой минь. Тэгээд ч өөрөө хяналтгүй идсэн мөнгөө буцааж өгч ард түмний өрийг дархад бэлтгэж байсан дээр биз дээ. Баттулгын өмчийг хураавал чөлөөтэй Монголчуудын өрийн дарнаа.

Avatar

БАГШ 2020-10-04 202.9.46.182

Х.Баттулга Ерөнхийлөгч өө !!! ТӨРИН ӨМЧИЙН СУИС-ДЭЭР САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, ШУДАРГА ҮНЭН ГЭЭЧ ЗҮЙЛ УСТААД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЛОО. ЗАХИРЛЫГ НЬ ТАНЫ ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ ГЭЦГЭЭХ ЮМ . ЭНЭ ҮНЭН ҮҮ? СУИС- ДЭЭР ХЭЗЭЭ ХУУЛЬ ЁС ХЭРЭГЖИХ БОЛ ОО? ТА СОШИАЛД ГАРСАН МЭДЭЭЛЛИЙГ УНШААД ҮЗЭЭРЭЙ. ИЙМ БАЙЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

Avatar

Altantsetseg 2020-10-04 66.181.161.71

Жонхуу огцорох ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж