Францын өмнөд хэсэг болон Италийн баруун хойд хэсгийг хүчтэй далайн шуурга дайрснаас хоёр хүн амь үрэгдэж, 25 хүн сураггүй болжээ. “Алекс” нэртэй далайн шуурга тус бүс нутагт хүчтэй салхи, аадар бороо авчирснаар үерийн гамшиг, хөрсний нуралт үүссэн аж. Францын өмнөд хэсгийн Ницца хотыг тойроод орших олон тосгод далайн шуурганд сүйдэж, их хэмжээний үерийн гамшигт өртжээ. Харин Италийн хойд хэсэгт эргийн дагуу олон тооны авто зам, гүүр үерийн усанд урссан байна.
Италид сураггүй болсон хүмүүсийн дунд 30 настай гал сөнөөгч байжээ. Тус улсад 17 хүн сураггүй болсны дунд Германы дөрвөн уулчин байна. Францад найман хүн сураггүй болжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ