Иргэд согтуурсан үедээ угаартсан тухай хуурамч дуудлага өгөх болжээ | News.MN

Иргэд согтуурсан үедээ угаартсан тухай хуурамч дуудлага өгөх болжээ

Иргэд согтуурсан үедээ угаартсан тухай хуурамч дуудлага өгөх болжээ

Иргэд согтуурсан үедээ угаартсан тухай хуурамч дуудлага өгөх болжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хуурамч дуудлага мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулав. Цаг агаар эрс хүйтэрч, галлагааны улирал эхэлсэн тул угаарын хийнд хордсон дуудлага эрс нэмэгджээ. Гэвч архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс бие нь муудах, эсвэл даралт ихэссэн үед угаарын хийд хордчихлоо хэмээн  хуурамч дуудлага өгөх тохиолдол цөөнгүй гарах болсныг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Угаарын хийнд хордсон 10 дуудлагын 2-3 нь хуурамч байдаг тул төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулж байна" гэсэн юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн, даралт нь ихэссэнээс болж, бие нь эвгүйрхсэнээ угаарын хийнд хордлоо гэж Түргэн тусламж дууддаг аж.

Мөн иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд тараасан ч иргэдийн тухайд чимээ их гаргаж байна гэх шалтгаанаар төхөөрөмжийг унтрааснаас өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж буй тохиолдол цөөнгүй болохыг онцгой байдлын алба хаагчид сануулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-04 66.181.166.134

eruuldee ugaartchihvii gd ih sanaa zovdog baih n tgd sogtuudaa bur ih sanaa zovood utasddag bh n bnshd. ger horoolliin dahin tuluvlultuu hurdluulaachee erguunuudee

Avatar

Зочин 2020-10-04 202.55.191.130

unegui yandan huuluhiig zaaj ugnu geheer unegui huululeh geed duudlaga uguud baigaa orkuud bolioroi, zaaj uguhud ni sain suraad av. unegui baisan bol uuruu huulchisht gej yarisan baidag, davarsan ork. hunii tuluu amidraad baigaa yum shig archaagui baasnuud

Avatar

Ямарч түлш угаартуулна шдээ мал минь 2020-10-04 103.212.116.62

Сонгууль бас дахин сонгууль

Avatar

Зочин 2020-10-04 122.201.22.5

Duugardiimu

Avatar

Зочин 2020-10-04 139.5.219.166

Угаартуулаад байгаа түлшээ түлээд л байх уу,

Avatar

уншигч 2020-10-04 64.119.17.95

Тэнэг баагийнууд мөрөөрөө гудрахгүй хуурамч дуудлага өгч ажил хүндрүүлээд.

Avatar

zochin 2020-10-04 150.129.141.42

NAAD ORKUUDAA ORKHIOCH , KHUNII TULUU AMIDARAAD BAYNA UU? BAYGALIIN SHALGARAL GEJ MUNDAG YUM BAYNA SHUU DEE

Avatar

mgl 2020-10-04 202.9.40.67

halamjlaad baival davraad l bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж