Трампын эмчийн мэдэгдэл маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Трампын эмчийн мэдэгдэл маргаан дагуулав

Трампын эмчийн мэдэгдэл маргаан дагуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт (2020.10.2) коронавирусийн халдвараар оношлогдож, Вашингтон хотын ойролцоо “Уолтер Рийд” үндэсний цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл тус эмнэлгийн эмч Шон Конлей хэлэхдээ “Ерөнхийлөгч Дональд Трамп хүчилтөрөгчийн аппаратанд ороогүй, сүүлийн 24 цагт халуураагүй” хэмээсэн юм.  Гэвч түүний мэдэгдлээс хэдхэн минутын дараа Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Мийдов мэдэгдэл хийж, “Ерөнхийлөгч Дональд Трамп тэнхэрэх эсэх нь хараахан тодорхойгүй байна” хэмээжээ. Түүний мэдээлснээр Дональд Трампын биеийн байдал сүүлийн 24 цагт тааруу, ирэх 48 цагт хүндрэх төлөвтэй байгаа аж.

Дональд Трамп 74 настай, жингийн илүүдэлтэй гэдэг нь коронавирусийн халдвараар өвдөх эрсдэлт бүлгийн хүмүүсийн тоонд багтаж байна. Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах эсэх нь эргэлзээтэй болж ирэв.

Үүний зэрэгцээ тэргүүн хатагтай Мелания Трамп нөхрийнхөө хамт коронавирусийн халдвараар оношлогдсон ба Цагаан ордонд тусгаарлалтад эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж