Цасан шуурганд төөрсөн 30 иргэнийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.04-нд нийтлэгдсэн

Цасан шуурганд төөрсөн 30 иргэнийг эсэн мэнд олжээ

Цасан шуурганд төөрсөн 30 иргэнийг эсэн мэнд олжээ

Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цас орсон тул зам хаагдах, малчид төөрөх, машин цасанд суух тохиолдол цөөнгүй байна. Тодруулбал, Төв аймгийн ихэнх нутгаар цас орж аймгийн Онцгой байдлын газарт малдаа яваад төөрсөн, машин цасанд суусан, зам хаагдсан зэрэг нийт 27 дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид төөрсөн, цасанд суусан 30 иргэнийг амь насыг авран хамгаалсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт цасан шуурганы улмаас 18 малчин сураггүй алга болж,  иргэд машинтайгаа цасанд боогдсон гурван  тохиолдол бүртгэгдсэн билээ. Золоор хүний амь нас эрсдээгүй, сураггүй болсон малчдыг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж