Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цас орсон тул зам хаагдах, малчид төөрөх, машин цасанд суух тохиолдол цөөнгүй байна. Тодруулбал, Төв аймгийн ихэнх нутгаар цас орж аймгийн Онцгой байдлын газарт малдаа яваад төөрсөн, машин цасанд суусан, зам хаагдсан зэрэг нийт 27 дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу алба хаагчид төөрсөн, цасанд суусан 30 иргэнийг амь насыг авран хамгаалсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт цасан шуурганы улмаас 18 малчин сураггүй алга болж, иргэд машинтайгаа цасанд боогдсон гурван тохиолдол бүртгэгдсэн билээ. Золоор хүний амь нас эрсдээгүй, сураггүй болсон малчдыг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ