Трампын эмчлүүлж буй "Уолтер Рид" эмнэлгийн тусгай хэсэг

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

Трампын эмчлүүлж буй "Уолтер Рид" эмнэлгийн тусгай хэсэг

Трампын эмчлүүлж буй "Уолтер Рид" эмнэлгийн тусгай хэсэг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, Уолтер Рид үндэсний эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлнэ. Тэнд Трамп, Меланиа хоёр нэгдсэн улсын хамгийн шилдэг 7000 орчим эмч, ажилчнаар үйлчлүүлэх юм.

Эмнэлэг нийт 88 барилгатай бөгөөд Трамп тусгайлан бэлдсэн Ерөнхийлөгчийн хэсэгт тусгаарлагдах аж. Тус хэсгийг "Уард 71" хэмээн нэрлэдэг бөгөөд армийн өндөр албан тушаалтнууд, Цагаан ордны удирдлагууд зэрэг тусгай зочдод үйлчлэх зориулалттай аж.

“Ерөнхийлөгчийн хэсэг нь гаднаасаа маш найдвартай хамгаалалтын төхөөрөмж, харилцаа холбооны хэрэгслүүдээр тусгайлан тоноглогдсон” хэмээн Билл Клинтон, Жорж Буш нарын эмч асан, өдгөө Цагаан ордны Эрүүл мэндийн хэлтсийн дарга, адмирал Конни Мариано хэлжээ.

Түүнээс гадна "Уолтер Рид" өөрийн гэсэн судалгааны хүрээлэнтэй бөгөөд тус хүрээлэндээ коронавирусийн вакцин бүтээх ажил хийж байгаа билээ.

Тус эмнэлэг өмнө нь удаа дараа хүчтэй шүүмжлэлд өртөж байсан түүхтэй аж. Тухайлбал, 2007 онд эл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хэд хэдэн цэрэг нас барсанд зарим хүмүүс эмнэлгийн ажилтнуудыг буруутгадаг байна.

Ерөнхийлөгчийн хэсэг дэх хоолны өрөөнд болор гэрлийн бүрхүүл, хоолны ширээ зэрэг тансаг тавилгууд, эмнэлгийн ор, зочин хүлээж авах буйдан, аюулгүй байдлын технологиуд байдаг аж.

"Уард 71" тусгай эмнэлэг Цагаан ордноос 14.5 км зайд байх бөгөөд нийт 244 энгийн, 50 тусгай төхөөрөмж бүхий ортой байна. Мөн тусгай хамгаалалттай 165 өрөө байдаг нь ханандаа салгаж болдог “Смарт Сьютс” технологитой, түүнийг ашиглан өвчтөнүүд гадаад орчинтой харилцаа холбоо тогтоох, утасгүй интернэтэд холбогдох, зугаацах боломжтой аж.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж