Монгол Улсын Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийн аяныг энэ жил “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 1-нээс 10-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаагйн хэлснээр, дэлхий дахин болон Монголд эмнэлэгт хэвтэлтийн ихэнхийг амьсгалын замын цочмог халдварт өвчин эзэлж байгаа аж.
Монголд томуу төст халдварын тархалт өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 4.2 хувийг өвчин эзэлж буй юм байна. Халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд бөгөөд хүн амын дунд томуугийн реновирусийн халдвар буюу ханиад шуухинаа түгээмэл байгаа аж.
Реновирусийн вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдэд сард нэг удаа хийдэг. Вакцин нь өвөрмөц сэргийлэлт бөгөөд Амьсгалын замын халдвар нэмэгдэж буй энэ үед амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сайтар хангаж, дулаан хувцас өмсөж, илчлэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг зөвлөжээ.
Томуугийн шинж тэмдэг илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ