ДЭМБ-аас санаачилсан хөтөлбөрт 167 улс нэгдэв | News.MN

ДЭМБ-аас санаачилсан хөтөлбөрт 167 улс нэгдэв

ДЭМБ-аас санаачилсан хөтөлбөрт 167 улс нэгдэв

ДЭМБ-аас санаачилсан хөтөлбөрт 167 улс нэгдэв

Шинэ төрлийн коронавирусийн вакциныг шударгаар түгээх тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан хөтөлбөрт 167 улс орон, нутаг дэвсгэр нэгдлээ гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербейесус мэдэгдлээ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлдээ дэлхий даяар халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая давсныг онцлов. Мөн тэрбээр бодит тоон үзүүлэлт илүү өндөр байгаа нь тодорхой хэмээгээд, цар тахалтай тэмцэх чиглэлд хамтын хүчин чармайлт гаргахыг дэлхий дахинд уриалжээ.

Өнгөрсөн Лхагва гаригийн байдлаар дэлхийн нийт хүн амын 70 орчим хувийг хамарсан 167 улс орон, нутаг дэвсгэр вакцины хөтөлбөрт нэгдсэн бөгөөд энэхүү жагсаалт өдөр ирэх тусам өргөжиж байгаа аж. Япон улсын хувьд уг санаачилгад нэгдээд байгаа бол АНУ, БНХАУ элсээгүй байна.

Т.Гебрейесус вакцины их хэмжээний нөөцтэй болохыг эрмэлзсэн зарим улс орны үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, вакцины санаачилгад илүү их санхүүжилт зориулахыг уриалжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж