Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал үргэлжилж байна | News.MN

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал үргэлжилж байна

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал үргэлжилж байна

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал үргэлжилж байна

 Өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал Дотоод хэргийн их сургуульд эхэлж, 270 гаруй өмгөөлөгч оролцож байна.

Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцлоо. Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн байдаг. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн.

УИХ 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон болохыг салбарын сайд онцлов.

Та бүхний төлөөлөн оролцож байгаа  Их хурлаар Монголын өмгөөлөгчдийн холбооны дүрэм журам батлагдаж, үйл ажиллагаа нь жигдэрснээр аливаа албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч, улс төрийн нам, хуулийн этгээд өмгөөлөгчид дарамт шахалт үзүүлэх, саад учруулах, заналхийлэх, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх баталгааг хангах боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна гэдгийг хэллээ.

Тус хурлаар холбооны үйл ажиллагааны дүрэм, өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа.

Хуралдааны үеэр Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт,  тогтоол, дүрэм, журмын төслүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогч өмгөөлөгчид санал шүүмжлэлээ солилцсон юм.

Хууль батлагдсанаас хойш 90 хоногийн дотор хуралдааны  хуралдуулах ёстой ч Коронавируст халдварын улмаас хойшлогдсоор байсан юм. Өнөөдөр их хурлаа хийж холбооны дүрэм журмаа баталснаар өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөл илүү сайжирч үүрэг, хариуцлага нь тодорхой болохыг өмгөөлөгчид хэлж байна.

Тус холбооны Ерөнхийлөгчид гурван  хүн дэвшсэнээс нэг  нь нэрээ татав. Тодруулбал, өмгөөлөгч Г.Наранбаатар нэрээ татаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлсэн. Ингээд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны  Ерөнхийлөгчийг сонгосноор тус хуралдаан өндөрлөнө.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүн нам дэмжигч 2020-10-03 66.181.161.125

батзаяа гэгч женко баттулгын хамаг муухайг мэдэгч учир хуралд хүн нам шиг хэлмэгдэл орно шүү

Avatar

Шударга АРД 2020-10-03 192.82.67.61

Одооны өмгөөлөгчид ч гэж дээ. 2 талд үйлчилж мөнгө олдог, хамгийн арчаагүй гарууд, цагдаа байсан хуулийн ямар ч мэдлэггүй нөхөр хүртэл явж ч байх шиг.

Avatar

зочин 2020-10-03 66.181.180.156

Ганбаатар, Батсүх нтр гээд туршлагатай, даацтай хуульчид нь яагаад
нэрээ дэвшүүлээгүй юм бол…

Avatar

Зочин 2020-10-03 202.126.89.232

Батзаяа гэж хорны хүүдий болчих вийдээ. Пануужин эгч шигээ будлианы эзэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж