БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэрт цар тахлын халдвар авсанд нь харамсаж, хурдан эдгэрэхийг хүссэн зурвас илгээсэн тухай Пёньян өнөөдөр (2020.10.03/) мэдээллээ.
БНАСАУ-ын мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун захиандаа Трамптай халуун дотноор мэндчилж, аль болох хурдан эдгэрэхийг хүсэн ерөөсөн аж.
Трамп, Ким Жон Ун хоёр анх уулзсанаасаа хойш багагүй дотно харилцаатай болсон юм. Тэр байтугай Трамп Ким Жон Унтай захиагаар харилцаж эхлээд бие биедээ хайртайболсон хэмээн ярьж байсан ч удаатай билээ.
Мөн Ерөнхийлөгч асан Барак Обама өчигдөр/2020.10.02/ Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарт эрүүл энхийг хүсч, түргэнэ эдгэрэхийг захижээ.
“Юун түрүүнд хэлэхэд бид хоёр улс төрийн маш том тэмцэлдээнд байгаа. Мөн бид үүнийг маш чухалчилж байна. Гэхдээ би Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай нарыг хурдан эдгээсэй хэмээн хүсч байна. Мишель бид хоёр Ерөнхийлөгч төдийгүй цар тахлаар өвдсөн бүх америкчууд хурдан эдгээсэй гэж хүсч байна” хэмээн ярьсан байна.
Билл Кинтон болон түүний гэргий Хилари Кинтон нар ч гэсэн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрт эрүүл энхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Трамптай өрсөлдөж байсан Хилари Клинтон нар өчигдөр/2020.10.02/ үдэш тус тусдаахэдий ч ижил үгтэй жиргээ бичсэн аж.
“Бид Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай хоёрыг хурдан эдгээсэй хэмээн хүсч, Цагаан ордны бусад ажилтнууд, нууц албаныхан, өөр амь насаа дэнчин тавьж улсынхаа төлөө зүтгэж байгаа хүмүүст эрүүл энхийг хүсч байна. Энэ өвчин дэндүү олон хүмүүсийг хохироож байна. Тиймээс бид өөр өөрсдийгөө төдийгүй гэр бүлээ хайрлан хамгаалж байх учиртай” хэмээн тэд бичжээ.
Холбоотой мэдээ