Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ | News.MN

Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ

Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ

Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ

Завхан аймгийн “Ялгуусны Харшийн Орой” клубын санаачилгаар тус аймаг дахь Монголбанкны салбараас “Халаасанд бус хэтэвчинд, Овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эко аялал явуулсан байна. Эко аяллын хүрээнд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт орших Их, Бага Даян хайрхны тэргүүн цохион дахь хүний гараар бүтсэн хог хаягдал, бохирдлыг цэвэрлэжээ.

Овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг түүн авч, Монголбанкны ОНБМТ-д хүргүүлэхээр бэлтгээд байгаа аж. Мөн овоонд байгаа хадаг, торго дурдан, элдэв лааз, есөн эрдэнэ ембүү, цаасан мөнгө, машины эрэг боолт, төмөр, хутга, сам архины шилнүүд гээд хүний гараар бүтсэн хогийг цэвэрлэж ачуулжээ.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, уул овоонд өргөсөн ногоон цайнууд өмхийрч, зарим газраа хүн ойртох ч аргагүй байсан аж. Эко аяллын хүрээнд Ар Даянгаас ойролцоогоор 2500 орчим хадаг, 100 гаруй дээлийн өнгийг цэвэрлэжээ. Дунджаар таван сая гаруй төгрөгийн эд зүйлс байсан аж.

Урд Даянгаас баримжаалах аргагүй хэдэн тонн хадаг, дээлийн өнгөний үлдэгдэл цэвэрлэсэн байна. Мөн энэ үеэр уул овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цэвэрлэж тоолоход хүчинтэй мөнгөн тэмдэгт 63,243 төгрөг 93 мөнгө, 1993 оноос өмнө гүйлгээнд байсан дэвсгэрт 59 төгрөг, 54 юань, хоёр доллар, нэг рубль байна. Ямар ч тээвэрлэлт, ялгалт хийх боломжгүй хүчингүй болсон устгалд орох хэсэг мөнгөн тэмдэгт байжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-03 202.21.107.67

ЗАВХАНЫХАН ӨӨРСДИЙГӨӨ ХУТАГТ ГЭЖ ХУЦДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ МАНЖ ХЯТАД ШЭЭСНҮҮД БАЙЖ МУНХАРАГЧИД ШҮҮ

Avatar

Зочин 2020-10-03 202.21.107.80

Энэ уул овоо бохирдуулдаг явдлаа болимоор юм.

Avatar

Зочин 2020-10-03 211.36.136.8

чулуу өргөхөд л болношдээ

Avatar

Зочин 2020-10-03 103.212.117.83

Завхан Архангайнхан хамгийн их мухар сусэгтэй хумуустэй аймаг байдаг мухар толгойтоос асуухгуй ажилхийнээ нэг байхгуй шуу еерийн толгойгуй мэт

Avatar

Монгол 2020-10-03 182.160.36.121

Одоо орчин үетэйгээ зохицон зарим мухар сүсгийн зан үйлийг болих хэрэгтэй. Ялангуяа идээ хүнс өргөж орчноо бохирдуулан өмхийрүүлдэг мухар сүсгээсээ татгалзмаар байна.

Avatar

Зочин 2020-10-03 100.15.99.146

Өмхий шар хувалзнуудын сургасан юм даа.Шашин бол хар тамхи мөн

Avatar

Зочин 2020-10-03 202.21.109.56

Бусад аймаг, сумдууд үлгэр жишээ авч ажиллах хэрэгтэй юм байнадаа

Avatar

Зочин 2020-10-03 202.9.40.80

Бусад аймгууд үлгэр авч ийм буянтай ажил хийж байгаль дэлхийгээр цэвэрлэхийг уриалж байна.

Avatar

Зочин 2020-10-03 66.181.185.196

Зөв буянтай ажил хийжээ,

Avatar

иргэн 2020-10-03 202.179.27.119

сайн үйл хийжээ.Уул овоонд элдэв юм өргөдөг ёс тахиж тайх үед д лам нар ном уншиж буй хүмүүс хийдэг зан үйл байх. Тэднийг дуурайж дуртай нь өргөж байна гээд хог болгоод ойртохын аргагүй үнэр танартай болгодогоо л больчих хэрэгтэй. Хотын ойр Чингэлтэй хайрханыг амралт чөлөөт цагийг өнгөрөөх төв байгуулсан нь сайн талтай ч хүний хөлд ихээхэн сүйдэж байна яанаа. Орой нь өмхийрч жорлон болж гэж бодсон чинь овоонд өргөсөн хүнсний зүйл нь өмхийрөөд үнэр аймаар бна лээ. Цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-03 66.181.179.155

САЙХАН АЖИЛ БОЛЖ

Avatar

Иргэн 2020-10-03 59.153.115.134

Уул овоо , нутаг усаа хэрхэн хайрлаж , шүтэж явах тухай айлдварыг сүм хийд , лам нар тодорхой айлдвар , зөвлөмж гаргаж хэвшүүлэх хэрэгтэй байна. Орон нутгийн байгаль хамгаалагчид , экологийн цагдаа нар ч олигтой ажиллах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-03 202.126.90.57

Бурхан минь Монгол тоотон бүрийг зөв замналд оруулж зөв Гэгээрүүлж хайрла……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж