Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ

Овооноос 2500-гаад хадаг, 100 гаруй дээлийн өнгө цэвэрлэжээ

Завхан аймгийн “Ялгуусны Харшийн Орой” клубын санаачилгаар тус аймаг дахь Монголбанкны салбараас “Халаасанд бус хэтэвчинд, Овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эко аялал явуулсан байна. Эко аяллын хүрээнд Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт орших Их, Бага Даян хайрхны тэргүүн цохион дахь хүний гараар бүтсэн хог хаягдал, бохирдлыг цэвэрлэжээ.

Овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг түүн авч, Монголбанкны ОНБМТ-д хүргүүлэхээр бэлтгээд байгаа аж. Мөн овоонд байгаа хадаг, торго дурдан, элдэв лааз, есөн эрдэнэ ембүү, цаасан мөнгө, машины эрэг боолт, төмөр, хутга, сам архины шилнүүд гээд хүний гараар бүтсэн хогийг цэвэрлэж ачуулжээ.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар, уул овоонд өргөсөн ногоон цайнууд өмхийрч, зарим газраа хүн ойртох ч аргагүй байсан аж. Эко аяллын хүрээнд Ар Даянгаас ойролцоогоор 2500 орчим хадаг, 100 гаруй дээлийн өнгийг цэвэрлэжээ. Дунджаар таван сая гаруй төгрөгийн эд зүйлс байсан аж.

Урд Даянгаас баримжаалах аргагүй хэдэн тонн хадаг, дээлийн өнгөний үлдэгдэл цэвэрлэсэн байна. Мөн энэ үеэр уул овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цэвэрлэж тоолоход хүчинтэй мөнгөн тэмдэгт 63,243 төгрөг 93 мөнгө, 1993 оноос өмнө гүйлгээнд байсан дэвсгэрт 59 төгрөг, 54 юань, хоёр доллар, нэг рубль байна. Ямар ч тээвэрлэлт, ялгалт хийх боломжгүй хүчингүй болсон устгалд орох хэсэг мөнгөн тэмдэгт байжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж