Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав | News.MN

Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав

Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав

Газрын тос боловсруулах үйлдвэр барих эхний гэрээг байгуулав

Технологийн бус байгууламжийн инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд өчигдөр (2020.10.02) Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эхний гэрээг цахимаар байгуулжээ.

Тус гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УУХҮЯ-ны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцсон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть, химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болох юм.

Энэ үеэр Элчин сайд М.П.Сингх “Энэ өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Ганди мэндэлсэн. Миний хувьд хоёр баярт үйл явдал давхардсан сайхан өдөр гэж бэлгэшээж байна. Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Гэрээ байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж байна.

Энэ төсөл нь төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын шат руу шилжлээ гэсэн үг. Гэрээ байгуулахад дэлхий дахиныг хамарсан "Ковид-19" цар тахал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч манай хамт олон болон Энэтхэгийн талаас хүчин чармайлт гаргаснаар ийнхүү ажил хэрэг боллоо” гэжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт инженерчлэл, худалдан авалт, барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэх аж. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects India” компани шалгарчээ. Тус компани үйлдвэрийн талбайд иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),  ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэргийг барих юм байна.

EPC-1 төсөл хэрэгжүүлснээр үйлдвэрийн дараагийн технологийн барилга угсралтын ажил эхлэх суурь нь болох юм.

“JMC Projects India” нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 орчим жилийн туршлагатай компани бөгөөд Энэтхэг болон бусад улс оронд бүтээн байгуулалтын 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyun 2020-10-03 202.126.90.51

hotsrogdson tehnolog bish biz dee hamgiin suuliin ueiinh bh heregtei shuu arabuud ug ni deer bh bj dee
mongo ogson bolohoor dabuu erhtei l hiih bh daa

Avatar

IVAN 2020-10-03 64.119.23.120

Naad emzegyyd chine orosuus bid nariig guij yildveree baiuldag shdee, ah dyy yheryydee

Avatar

Зочин 2020-10-03 66.181.182.174

Хэдэн жилийн өмнө шав тавилаа гээд байсан биздээ. Одоо хүртэл эхлээгүй юмуу? Ардчилсан намынхан л эхлүүлэхгүй байгаа даа !

Avatar

о 2020-10-03 66.181.178.113

Сүүнийгийн юу бшдээ кк

Avatar

Өнхбаяр 2020-10-03 139.5.216.140

Нефтийн салбарт халтарууд хамгийн их хоцрогдсон импортынхоо 57 хувийг гаднаас авдаг улсаар үйлдвэр бариулдаг гэнээ.

Avatar

Зочин 2020-10-03 202.126.90.3

Amand ni shar tos turhmeer saikhan said nar veeee

Avatar

Зочин 2020-10-03 202.55.188.38

Tsahilgaan mashin technikuud ihesne gej baihad neftiin uildver bariad yamar hereg bainaa

Avatar

takula 2020-10-03 192.82.67.100

bi neg tuh yari. minii egch malika gunj shinobu duug bayaraktart duuald mongoro zebseg huns em abaad yemen shabel yemend boslogo hisen gedin.

Avatar

Зочин 2020-10-03 192.82.67.100

gaihmaara duug ardin duuchin ohin liunhua tsetseg zoriulsan yumaa. odoo bolhor bugd l bi hiisen ged ongiroh yuma teghed mongol kubeit pakistan 3 ulden abial deeremduuslenihe daraa 3 uilad suujilaa.

Avatar

Зочин 2020-10-03 192.82.67.100

genden biram forme ila, ila darhan ila dardan ila darnam ila damak

Avatar

Зочин 2020-10-03 192.82.67.100

genjil mihaldin subdan kobiltan

Avatar

Зочин 2020-10-03 192.82.67.100

sabadin sobodila

Avatar

Зочин 2020-10-03 192.82.67.100

genden biram. ila darham ila subdan ila nuka

Avatar

Зочин 2020-10-03 202.9.46.145

МАН гэдэг нь малан дуракуудын нэгдэл гэсэн үг юм байна. дэлхийн нефьтийн бизнес эрхлэгчид 30 оноос нефьтийн бизнес хаагдана. өөр бизнесд шилжих тухай ярьж байхад. Одоо л нэг нефьтийн үйлдвэр барина гэж хөөрөөд байх юм. Автомашин үйлдвэр эрхлэгчид дотоод шаталтын хөдөлгүүртэй мөшин үйлвэрлэхээ зогсоох цахилгаан хөдөлгүүрт шилжиж байна. НҮБ дэлхий ногоон хөдөлгөөнийхөний шахалтаар дшхтэй машин хөдөлгөөнд орохыг 40 оноос хэд хэдэн орон хорьж байгаа..Нефьтийн үйлдвэр ирээдүйгүй.

Avatar

Зочин 2020-10-03 103.212.118.212

ЖИНХЭНЭ Үйлдвэрээ тэгээд яг хэзээ барих вэ?

Avatar

Зочин 2020-10-03 202.126.90.56

Orosuud hezee ch bariulahgvi !

Avatar

Зочин 2020-10-03 202.131.238.2

энэтхэгчүүдэд баярлаж байна. бидний мөрөөдлийг биелүүлж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж