ОХУ-ын сэтгүүлч засгийн газраа эсэргүүцэж, өөрийгөө шатаав

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын сэтгүүлч засгийн газраа эсэргүүцэж, өөрийгөө шатаав

ОХУ-ын сэтгүүлч засгийн газраа эсэргүүцэж, өөрийгөө шатаав

Нижний Новгород хотын сэтгүүлч Ирина Славина эрх баригчдыг өөрийнх нь үхэлд буруутай хэмээн мэдэгдээд, нутгийн цагдаагийн газрын өмнө өөрийгөө шатаан нас баржээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдэгдсэнээр, энэ хэрэгт цагдаагийнхны ямар ч үйл ажиллагаа хамааралгүй аж.

Нутгийн нэгэн жижиг хэвлэл болох "Коза Пресс"-ийн ерөнхий редактор асан тэрээр нас барахынхаа өмнө нүүр ном дээрээ “Миний үхэлд ОХУ буруутай” хэмээн бичсэнээс илүү нарийн тайлбар хийгээгүй байна. Болсон явдлын өмнөх өдөр цагдаа нар олигарх бизнесмен Михайл Ходорковскигийн эсрэг нотлох баримт цуглуулахын тулд Иринагийн гэрийг нэгжжээ.

Нэгжлэгийн өмнөх өдөр Ирина өөрийн цахим сүлжээндээ “Цагдаа нар надад Михайл Ходорковскигийн зурагтай ухуулах хуудас, тараах материал бий гэж бодоод байгаа бололтой” хэмээн хошигнон бичсэн байсан аж. Тиймээс цагдаа нар түүний гэрээс өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь дэвтрүүд, гар утасууд, компьютерүүдийг хураан авчээ.

Михайл Ходорковский нь 1990-ээд оны олигархуудын нэг бөгөөд өдгөө Швейцарьт аж төрж буй. Ийнхүү Ходорковскитой холбоотой нотлох баримт хайж буй нь цагдаа нар Ходорковскийн санхүүжүүлдэг “Нээлттэй Орос” бүлгийн үйл ажиллагааны эсрэг хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбоотой юм.

Их Британид төвтэй дээрх бүлэг ОХУ-д хориглогдсон ч Иринагийн хэвлэл түүнийг үгүйсгэсэн тул Ходорковскийтэй холбоотой байж магадгүй гэсэн сэжиг цагдаа нарт төржээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж