Парис хотноо хүний эрхийн жагсаал боллоо | News.MN

Парис хотноо хүний эрхийн жагсаал боллоо

Парис хотноо хүний эрхийн жагсаал боллоо

Парис хотноо хүний эрхийн жагсаал боллоо

Парис хотын Эйффелийн цамхагийн ойролцоох Хүний эрхийн талбайд БНХАУ-ын төр засгаас монгол, уйгар, төвөд зэрэг үндэсний цөөнхийн эсрэг болон Хонгконгод явуулж буй арга хэмжээг эсэргүүцсэн тайван цуглаан аравдугаар сарын 1-ний өдөр болжээ.

Цуглаанд Францад суралцаж, оршин сууж буй өвөр монголчуудын төлөөлөл оролцож, БНХАУ-ын Засгийн газар Өвөр Монголын өөртөө засах орны сургуулиудад хятад хэлийг нэгдүгээр ангиас нь заах шийдвэр гарган, есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Өмнө нь Өвөр Монголд нэгдүгээр ангидаа монгол хэлээ үзэж, хоёрдугаар ангиас хятад хэл үзэж байсныг ийнхүү өөрчилж, хос хэлний бодлого гэсэн өөрчлөлт хийх болсон нь унаган монгол хэлтнүүдийн хувьд үндэс угсаагаа язгуураар авч үлдэх хүсэлтэй нь зөрчилдөж байгааг жагсаалд оролцсон өвөрмонголчууд онцолж дэлхий нийтийн анхааралд хүргэх үүднээс энэ цуглаанд нэгдсэнээ ярьжээ.

Цуглаан болсон талбайд хүний эрх, эрх чөлөөний төлөө арга хэмжээ тогтмол байнга болдгоороо алдартай бөгөөд 1985 онд БНФУ-ын Ерөнхийлөгч агсан Франсуа Миттераны санаачилгаар Хүний эрхийн /Parvis desdroits de L’Homme / хэмээн тодотгон нэрлэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2020-10-03 192.82.65.182

negdugeer angiasaa hyatad helee uzeh ni iluu heregtei shuu dee,tuilshrahaa boli.

Avatar

Зочин 2020-10-03 103.212.118.218

босол гөхүүд 1 өдөр жагаад хэдэн юань аваад таг болсон

Avatar

Зочин 2020-10-03 146.115.161.230

Өвөрлөгчид жагсахдаа монгол улсын тугийг барьдаг нь ямар учир байна. Энэхэн жижиг зүйлээс бид хятадын хэсэг, тайвань төдий гэж харагдаад байна даа

Avatar

Зочин 2020-10-03 139.5.217.12

tiimshuu. gadnii siteuudiin commentuudiig harahad mongoliig hyatadiin heseg yumuu gesen comment ih haragdsan. uur ulsad yamar hicheel orohiig hyatad yagaad shiideg yumbe geed l.

Avatar

Зочин 2020-10-03 202.9.40.80

Доор иж бүрэн түншлэлийн талаар маш зөв сэтгэгдэл бичсэн байна. Бид монголд амьдардаг хятад иргэдийн талаар яг хятад улс шиг бодлого баримталж болно. Иргэд бид ч шаардаж болно шүү дээн. Гэтэл БНХАУ манай улсын хүсэл зоригийг үл ойшоож байнгаа нь энэ улс ямархуу дарангуйлйгч муйхар улс гэдгээ харуулж байна. Одоо бусад олон оронд суралцаж байгаа Монгол улсын иргэд тухайн охронд амьдарч, сурч байгаа БНХАУ-ыын монгол, уйгар, төвд үндэстэнтэй нэгтэж цуглаан жагсаалыг 1 жилийн хугацаанд тасралтгүй хий

Avatar

Зочин 2020-10-03 64.119.16.43

Монголд хятад иргэд хятад хэлээрээ сургуульд сурдаг юм уу?
Ёстой дуулаагүй юм байна.

Avatar

Зочин 2020-10-03 66.181.180.60

Байна. Нууцлаж хичээл орно.

Avatar

Зочин 2020-10-03 103.212.118.212

Энэ жагсаад байгаа ар монголчууд өөрсдөө хуучин монгол үсэгээ мэдэхгүй л байгаа даа.

Avatar

Зочин 2020-10-03 76.107.165.63

Mongol helnii talaar yarij baina, muu hujaa amaa tat

Avatar

уншигч 2020-10-03 31.10.154.112

сайн үйлд жагсаж байгаа та бүхэнд амжилт хүсье

Avatar

Зочин 2020-10-03 202.126.89.96

Үхрүүд юу вэ тэнд харагдах чинь.

Avatar

zochin 2020-10-03 202.179.24.3

Ech chellee bid yasanch aldachgui!!! ,ye yeiin mongolchuud ech oronch uzeltei !

Avatar

Зочин 2020-10-03 66.181.180.60

Монгол Хятадын иж бүрэн түншлэлийг зогсоо. Монгол улс хятадын өмнө бүрэн нээлттэй байхад хятад өөрийн дотоод асуудлыг манай улсад тааруулж зохион байгуулж чадахгүй байна. Өвөрмонголд хүний эрхийг зөрчиж байгааа үед Монгол улс иж бүрэн түншлэл ярих боломжгүй. Өвөрмонголчуудын эх хэлнээс салгах бодлого бол Монголын эсрэг үйлдэл.

Avatar

Зочин 2020-10-03 64.119.16.43

Юун гэсэн солиотой юм бичээ вэ? Ха, ха …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж