Зарим чиглэлийн автозам мөстөж, халтиргаа гулгаа ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

Зарим чиглэлийн автозам мөстөж, халтиргаа гулгаа ихэсчээ

Зарим чиглэлийн автозам мөстөж, халтиргаа гулгаа ихэсчээ
Хүйтэрч цас их орж байгаагаас зарим чиглэлийн автозамын цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, халтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн, хөдөлгөөн маш удаашралтай үргэлжилж байна.
“АЗММ” ХХК ИТА-1, автогрейдер-1, замчин-3, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй замын зорчих хэсэг дээрх цасыг хусч цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг гүйцэтгэж байна.
Ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг Зам тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж