Трампын нас, жин өвчин хүндрэх нөхцөлүүдийг бүрдүүлжээ | News.MN

Трампын нас, жин өвчин хүндрэх нөхцөлүүдийг бүрдүүлжээ

Трампын нас, жин өвчин хүндрэх нөхцөлүүдийг бүрдүүлжээ

Трампын нас, жин өвчин хүндрэх нөхцөлүүдийг бүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2020.10.02) коронавирусийн халдвар авснаа нийтэд зарласан билээ. Түүний нас, жин, хүйс зэрэг хүчин зүйлс нь шинжилгээгээр батлагдсан өвчин хүндрэх хамгийн эрсдэлтэй бүлэгт оруулж байгаа юм.

Трамп одоогийн байдлаар халуурсан гэдгээс өөр шинж тэмдэг хэлээгүй байгаа бөгөөд Цагаан ордны эмч Син Конли түүний бие сайн байгаа гэхээс илүү нарийн зүйл мэдэгдээгүй байна. Мөн тэргүүн хатагтай Меланиа Трампын бие ч сайн байгаа аж.

Нас

Трамп өдгөө 74 настай. Энэ нь насны хувьд коронавирусийн хамгийн эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа гэсэн үг. Өнөөг хүртэл цар тахлын халдвар авсан хүмүүсийн мэдээллийг судалж үзэхэд нас өндөр болох тусам өвчнөө даалгүй нас барах магадлал өсдөг байна.

Тухайлбал, зургадугаар сарын байдлаар 65-74 насны өвчтөнүүдийн 10.4 хувь нь нас барсан бол 18-29 насны өвчтөнүүдээс 0.1 хувь нь л нас баржээ. Мөн халдварт өвчний хяналт, сэргийллийн төвийн мэдээлснээр АНУ-д нас барсан 10 өвчтөн тутмын найм нь 65-аас дээш насныхан аж. Түүнээс гадна 65-74 насныхан халдвар авах магадлал залуу хүмүүсийнхээс тав дахин, нас барах магадлал 90 дахин их байгааг эрдэмтдийн судалгаа баталсан байна.

Илүүдэл жин

Хамгийн сүүлд хэмжиж үзэхэд Трампын жин 110 кг байжээ. Энэ нь түүний биеийн жингийн индекс 30.4 буюу илүүдэл жинтэй гэсэн үг аж.

Халдварт өвчний хяналт, сэргийллийн төвийн тогтоосноор биеийн жингийн индекс 30-аас илүү гарвал өвчин хүндрэх эрсдэл эрс өсдөг байна. Мөн тус төвийн судалснаар илүүдэл жинтэй хүн халдвар авах нь энгийн хүнээс гурав дахин их аж.

Эрчүүд цар тахалд илүү эмзэг

Дэлхий даяар цар тахлаар өвчилсөн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулан харьцуулж үзэхэд эрчүүд цар тахалд илүү эмзэг байгаа нь батлагджээ. АНУ-ын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар хамгийн сүүлд тоолсончлон нийт нас барагсдын 54 хувь нь эрчүүд байгаа аж.

Дээрх мэдээлэл дээр насны ангиллыг нэмж үзвэл уг тоо илүү чухал санагдах болно. Тухайлбал, 65-74 насны эрчүүд АНУ-ын нийт нас барагсдын 61.2 хувийг эзэлж байна.

Гэхдээ Трамп бол энгийн өвчтөн биш билээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mundag yurunhiilugch , yaag unen 2020-10-03 66.181.186.232

Trump hurdan edgeesei

Avatar

ст 2020-10-03 46.154.167.38

Трамп короногийн гал голомтонд маскгүй тэмцэж буй аймшиггүй зоригт номер нэг ерөнхийлөгч харинч өвчин нь хурдан эдгэнэ биздээ.хурдан эдгэж улам сайн эрүүл чийрэг болоорой гэж ерөөе

Avatar

Irgen 2020-10-03 24.13.36.85

Hujaa narin tuhai gants unen ug heldeg tsorin gants erunhiilegch! Hurdan edgeesei!

Avatar

зочин 2020-10-03 202.126.89.137

Трамп шударга асуудлыг манжлаад байхгүй шууд шийддэг мундаг хүн Сонгуульд ялаасай Хятадуудын хандыг энэ хүнээс өөр хэн ч дарж чадахгүй

Avatar

Зочин 2020-10-03 64.119.19.2

Яаая аймар сэтгэгдэл үлдээдэг байна шт. Трамп ах хүү чинь уншсан байхаа чиний сэтгэгдлийг. Хаха. Сайхан бандирхдаг байна ш тээ.

Avatar

Зочин 2020-10-03 203.91.115.47

ХЯТАДЫГ ТОГТООН БАРИХ ХҮЧ ГАНЦ АМЕРИКД ХЯТАДЫН ЭСРЭГ ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛАХ ГАНЦ ХҮН НЬ ТРАМП Л БАЙНДАА

Avatar

Зочин 2020-10-03 139.5.219.58

Trump amid bas songuuldaa ylbal bidend iluu ashigtai. Hytaduudad bol gamshig gesen ug

Avatar

Зочин 2020-10-03 202.55.188.37

Энгийн өвчтөн биш гэдэг нь юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2020-10-03 202.126.90.56

Manj vg.

Avatar

иргэн 2020-10-03 202.179.24.134

хэрвээ Трамп эдгээд гараад ирэх юм бол Хятуудыг Үзэн ядах үзэл нь улам гаарна,

Avatar

Дарь 2020-10-03 103.57.94.78

:Дэлхийн хүн ардын сайн сайхны төлөө Трампын эрүүл мэндийг машид их анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-03 202.21.108.247

Хятад вирусын ид шидийг биеэрээ үзэж улам их уурсан хилэгнэх байлгүй

Avatar

Зочин 2020-10-03 66.181.185.194

чи нутаг руугаа буцаач!

Avatar

Зочин 2020-10-03 202.179.24.38

Маск зүүх шаардлагагүй гэж иргэддээ зарлаад, бас эмч эмнэлгийн байгууллагынхантай одоо болтол маргаад байгаа Трамп гэгч зөрүүд өвгөн одоо хаширч байгаа биз

Avatar

Зочинд 2020-10-03 65.31.175.171

Хэт туйлширсан хэдэн сувгуудын мэдээнээс болж хэт буруу мушгисан мэдээлэлд итгэжээ л гэж хэлье дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж