22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэнэ

22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэнэ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах шатахуун, зайлшгүй шаардлагатай сэлбэг, шатах тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцлөлт 90 хувьтай байна.

Түүнчлэн замын хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах, авто замын халтиргаа, гулгаанаас сэргийлэх хүрээнд шаардлагатай бодис, давсны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 4385 тонн бодис, 3726 тонн давсны нөөц бүрдүүлжээ.

Энэ нөөц нь өмнөх жилүүдийн нөөцлөлт, зарцуулалтын түвшинд байгаа бөгөөд зам талбайн хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхэд хүрэлцэх аж.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 2776 зуухнаас 2019-2020 онд 126 зуух төвлөрсөн дулаан, 266 зуух цахилгаан, 34 төрийн өмчит байгууллага хийн түлш, 2024 зуух сайжруулсан түлш, 109 зуух мидлингийг түлшинд тус тус хэрэглэхээр болж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2021-2022 халаалтын улиралд дулааны үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 байгууллагын 214 халаалтын зуух түүхий нүүрс хэрэглэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж