ХҮН-ын тамгыг О.Бямбадэлгэр хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.10.03-нд нийтлэгдсэн

ХҮН-ын тамгыг О.Бямбадэлгэр хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ

ХҮН-ын тамгыг О.Бямбадэлгэр хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ

Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Шалтгаан нь ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх уг маргааныг эцэслэтэл ХҮН-ыг Нийслэлийн сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн юм.

О.Бямбадэлгэрийг ХҮН-ын тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг ТЕГ-аас тогтоосон тухай албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Доржхандад өчигдөр /2020.10.02/ хүргүүлжээ.

Энэ тухай тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Манай намын өмнөөс хурал хийж, жүжиг тоглосон нөхөд хүчингүй, хуурамч тамга ашиглан сонгуулийн байгууллага болон шүүхэд хандсан нь тогтоогдлоо. Одоо шүүгчид маань өөрсдөө гаргасан шийдвэрээ өөрчлөх л үлдлээ" гэсэн байна.

Тус намаас 27 хүн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж