Хог хаягдлын менежментийг сайжруулах хэд хэдэн төслийг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан хэрэгжүүлж байгаа. Тэрбээр өнөөдөр /2020.10.02/ хог хаягдлын 12 тэвштэй, 4 ухаалаг автомашиныг Чингэлтэй дүүрэгт хүлээлгэн өглөө. Уг хогийн машины тэвшийг автоматаар буулгаж, ачдаг тул ачигчийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна орчныг бохирдуулахгүй байх онцлогтой, ухаалаг шийдэлтэй юм.
НИТХ дахь АН-ын бүлэг хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор анх уг ажлыг санаачлан, монгол инженерүүд зохион бүтээсэн нь ийнхүү амжилттай хэрэгжиж, өргөжиж байна.
Ц.Баатархүүгийн санаачилгаар өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцаг преслэдэг, зөвхөн ангилсан хог ялгах автомашиныг зарим байршлуудад байршуулж, хотын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Мөн зуслан, гэр хорооллын хогийг тээвэрлэхэд ачигчийн ажлыг хөнгөвчлөх ухаалаг хогийн савтай автомашиныг НИТХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар хэд хэдэн газар байршуулсан билээ.
Энэ мэтчилэн хотын тулгамдсан асуудлыг НИТХ-ын төлөөлөгчид барьж авч шийдвэл асуудал бүхэнд шийдэл бий.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ