Хүсэлтэй бол хувиасаа малчдынхаа зээлийг барагдуул!

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Хүсэлтэй бол хувиасаа малчдынхаа зээлийг барагдуул!

Хүсэлтэй бол хувиасаа малчдынхаа зээлийг барагдуул!

Хятад улсад хөлөөр нь гаргах 30 мянган хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгаас бэлтгэхээр болж, малчдыг баахан талцуулсан нь хууль тогтоогчдод халдварласан уу, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өнөөдөр /2020.10.02/ Баянхонгор аймгийн малчдын зээлд уян хатан хандах боломж байгаа эсэхийг төв банкны ерөнхийлөгчөөс тодрууллаа. Учир нь өнөө жил ноолуурын үнэ өсөөгүй, Баянхонгор аймаг гантай байснаас малчид зээлээ төлж чадахгүйд хүрээд буй юм байх.

Дэлхийд цар тахал нүүрлэсэн, мөн төрийн бодлого тогтворгүй, хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаа зэргээс үүдээд Монголд зөвхөн малчдын амьжиргаа ч муудсан юм биш, нийтээрээ л чардайж буй. Зээл аваагүй хүн ч Монголд байхгүй. Бүгд л арилжааны, цалингийн, ипотекийн, тэтгэврийн, машины гэхчлэн олон төрлийн зээлтэй, цаг хугацаандаа барагдуулах гээд амьсгаа дээгүүр яваа.

Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд зөвхөн Баянхонгор аймгийн малчид л зээлтэй, амьжиргаа нь хүнд харагдаад байгаа бололтой юм. Хууль тогтоох байгууллага гэдэг улсын асуудлыг ярих газар болохоос дош довны юм хөндөөд байдаг газар ч биш. Гэвч шинэ гишүүн тойргийнхоо малчдын асуудлыг ярьж, жижигрэв.

УИХ-д сонгогдохоороо бүх л зүйлийг татвар төлөгчдийн мөнгөөр хийх сонирхолтой болж, улсынхаа эдийн засгийг “алах” нь бий. Зарим нь төрөөс бүр бага хүүтэй зээл авч, хувийн компаниа торддог. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн арай Баянхонгор аймгийн малчдын зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх санаа өвөрлөөгүй байгаасай. Хэрэв ийм санаа өвөрлөж буй бол хувиасаа малчдынхаа зээлийг барагдуул гэж зөвлөх байна. Татвар төлөгчид гэдэг та нарын хүслийг биелүүлдэг бирд биш. Ардаа амьдралтай, өглөөнөөс үдшийн бүрий тасартал ажиллаж, зарим сар нь татвараа ч төлж чадахгүйд хүрч, торгуульд унах тохиолдол бишгүй. Хувийн хэвшилд ажиллаж байсан хүн энэ зовлонг бусдаасаа илүү мэдэх байлтай. Эсвэл УИХ-ын гишүүн болонгуут татвар төлөгчдийн нуруун дээр ирдэг ачааллыг мартчихсан уу?

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж