Спикерийн хамгийн дургүй ерөнхийлөгч нь Обама

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Спикерийн хамгийн дургүй ерөнхийлөгч нь Обама

 

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райан мэдэгдэхдээ, өнөөдрийн Цагаан ордны тэргүүн  Барак Обама нь түүний хамгийн дургүй ерөнхийлөгч гэжээ. Энэ тухай тэр ярьсан нь YouTube-д видео бичлэгээр тавигджээ. “За, би бол Барак Обамагийн  шүтэн бишрэгч нь биш. Тэрээр миний хамгийн хайргүй ерөнхийлөгч юм” хэмээн Райан ярьжээ.

Түүний хамгийн хайртай ерөнхийлөгч нь “Үндсэн хуулийн эцэг” гэгдэх Жеймс Мэдисон гэнэ. Засаглалыг хуваах  Мэдисоны зарчим түүнд таалагддаг аж.  Обама нь засаг барьж байхдаа  өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн гэж  бүгд найрамдахчууд шүүмжилдэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж