“Эхнэрийн эзгүйд” уран сайхны киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

“Эхнэрийн эзгүйд” уран сайхны киноны нээлт болно

Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Бага наснаасаа нөхөрлөсөн гурван найзыг өглөө сэрэхэд нь хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг угтана. Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх “Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино энэ сарын 19-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна.

Киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд зориулсан “Эхнэрийн эзгүйд” уран сайхны киног “Крон” энтертайминт, “Ногоон фильм” прокдашн хамтран бүтээсэн байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж