Dr.Dre шүүх дээр ялалт байгуулж, эхнэртээ тэтгэмж өгөхөөргүй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Dr.Dre шүүх дээр ялалт байгуулж, эхнэртээ тэтгэмж өгөхөөргүй боллоо

Dr.Dre шүүх дээр ялалт байгуулж, эхнэртээ тэтгэмж өгөхөөргүй боллоо

АНУ-ын шүүх Dr.Dre-ийн салсан эхнэр Никол Янгийн аюулгүй байдлыг хамгаалах болон бусад үндэслэлээр нэхэмжилсэн 1.5 сая ам.долларын тэтгэмж авах хүсэлтийг няцаажээ.  Түүнээс гадна шүүгч мөн Dr.Dre-г Янгийн өмгөөлөгчийн төлбөр 5 сая ам.долларыг ч төлөх шаардлагагүй хэмээн үзсэн байна. Өмгөөлөгчид өчигдөр/2020.10.01/ болсон шүүх хурал дээр Янгийн аминд заналхийлсэн сүрдүүлгүүд ирэх болсон тул аюулгүй байдал хангах зорилгоор сар бүр 1.5 сая ам.долларын тэтгэмж Dr.Dre-гээр төлүүлж байх шаардлага тавьжээ.

Шүүгч Янгийн нэхэмжлэлийг няцаасан шалтгаануудын нэг нь Янг салсан нөхрийнхөө хөлсөлж өгсөн хамгаалагчдыг болиулсан байна. Тэрбээр үүнийгээ Dr.Dre-гийн удирдлага дор ажилладаг хамгаалагчдаар хамгаалуулахыг хүсээгүй, хамгаалагчдаараа дамжуулж өөрийг нь эрхэндээ байлгах зорилготой байна хэмээн тайлбарласан аж. Янгийн өмгөөлөгчид мөн нэгдүгээр сараас хойш ажилласан төлбөрөө Dr.Dre-гээс гаргуулах хүсэлтээ илэрхийлэхэд шүүгч хүлээн зөвшөөрөөгүй гэнэ.

Шүүгч ийнхүү Янгийн нэхэмжлэлийг няцаахдаа өөрийгөө илүү чухал, хүнд гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд дээр ажиллаж байгаа бөгөөд тус нэхэмжлэл огт чухал биш байна хэмээн ярьсан аж. Мөн тэрбээр Dr.Dre үнэхээр Янгийг эрхэндээ байлгахыг хүссэн бол өөрийнх нь эсрэг гомдол мэдүүлж бас чадах байсан гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: COMPLEX.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж