Хан-Уул дүүргийн хоёр байршилд 10 хоног зам хаана

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн хоёр байршилд 10 хоног зам хаана

Хан-Уул дүүргийн хоёр байршилд 10 хоног зам хаана

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас өнөөдрөөс эхлэн  Хан-Уул дүүргийн хоёр байршилд арав хоног заам хаахаар болсныг мэдээлэв. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1.7 км авто зам”-ын барилгын ажлын хүрээнд дараах замуудын хөдөлгөөнийг хаахаар болсон байна. Үүнд,

  • Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нэгдсэн эмнэлэг хүртлэх 712 у/м
  • Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртлэх 280 у/м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 1-11-ний өдрийг хүртлэх хугацаанд хаана.

Энэ үеэр цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөөгийн гудамжны 240 у/м авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байна. Автозамын шинэчлэлтийн ажлыг ажлыг “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын захиалгаар гүйцэтгэж дуусгажээ. Энэ ажлын хүрээнд 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх ба үүнийг шөнийн цагаар гүйцэтгэх үүргийг НЗДТГ-аас өглөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж