Нийслэлийн 93 дугаар сургуулийн багш нар 3 сая төгрөгийн хандив өргөлөө

Хуучирсан мэдээ: 2020.10.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 93 дугаар сургуулийн багш нар 3 сая төгрөгийн хандив өргөлөө

Нийслэлийн 93 дугаар сургуулийн багш нар 3 сая төгрөгийн хандив өргөлөө

Нийслэлийн Баянгол дүүрэгт харьяалагдах 93 дугаар сургуулийн багш нар өнөөдөр /2020.10.02/ “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас санаачилсан “Хүн бай” аяныг дэмжиж,  "Ид шидийн орон" төсөлд гурван сая төгрөгийн хандив өргөлөө.

Нийслэлийн 93 дугаар сургуулийн захирал н.Хувьзаяа “Монголын багш нар, нийт сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэе. Монголын ирээдүй болсон бяцхан үрстээ гэрэлт нийгэм бий болгохын төлөө багш,  сурган хүмүүжүүлэгч бид бүгд түүчээлэн ажиллах ёстой юм. Тийм учраас баяр тэмдэглэх мөнгөө "Ил шидийн орон" төсөлд зориулж байна. Бусад сургуулиудыг мөн энэхүү аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Тус аянд нэгдэн, хандив өргөсөн нийслэлийн 93 дугаар сургуулийн багш нартаа “Лантуун дохио” төрийн бус байгууллагын төлөөлөл талархаж буйгаа илэрхийлээд тусламж хэрэгтэй, хүүхэд багачуудад хандив хүрэх болно гэдгийг онцлов.

Түүнчлэн тус сургуулийн хамт олон “Хүн бай” аян хүрээнд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дөрвөн төрлийн арга хэмжээг сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулах аж.

  1. Багш нарт нөлөөлсөн ажил
  2. Эцэг эх олон нийтэд нөлөөлсөн ажил
  3. Сурагч нарт нөлөөлсөн ажил
  4. Энэ ажилуудаа нэгтгэсэн дүгнэлт хэлэлцүүлэг хийхээр болжээ.

Нийслэлийн 93 дугаар сургууль ерөнхий боловсролын сургуулиудаасаа анхлан сэтгэл зүйчтэй болсон байна.

“Лантуун дохио” төрийн бус байгууллага нь 2017 оноос “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлэн ажилласнаар хүчирхийлэлд өртсөн 250 гаруй хүүхдийг хамгаалж, тусалжээ. Мөн өнөөдөр 20 гаруй хүүхэд хамгаалах байранд байгаа бол цэцэрлэгийн хоёр бүлэгт нь 55 хүүхэд хүмүүжиж байгаа юм.

Үүнээс гадна 21 төрлийн сургалтад нь тухайн бүс нутгийн 700 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Г.АЛТАНЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж