Бүрдэд их насны морь уралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Бүрдэд их насны морь уралдлаа

Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Гүхээт хонгорын хурд” МСУХ хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр /2 сарын 13-нд/ их насны морьдын уралдааныг зохион байгуулжээ. Уг уралдааныг Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, СТА уран барималч Гүрсэдийн Энхтөр ивээн тэтгэсэн бөгөөд энэ үеэр аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдэйд “Гүхээт хонгор”МСУХ-ноос хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан байна. Ингээд түрүүлж айрагдсан морьдыг танилцуулъя.

Их нас-42

1.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач Д.Батбаатарын хар
2.Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, уяач Д.Мандахын сартай зээрд
3.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, уяач Х.Лхагваагийн шарга халзан
4.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, уяач Г.Нямын хээр
5.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, уяач С.Жамкяасүрэнгийн хул

"Гүхээт хонгорын хурд" МСУХ-ны тэргүүн Ч.Пэрлэйбазар

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж